Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Япончууд шинэ пуужин хөөргөнө
Японы Кагошима мужийн Утиноура сансрын хөөргөх буудлаас "Эпсилон" нэртэй шинэ үеийн пуужин хөөргөгч хөөрөхөд бэлэн болжээ. Японы зохион бүтээгчид “цаг хэмнэх”, “хүн хүчний нөөц хэмнэх”, “тоног төхөөрөмж хэмнэх” гэсэн гурван зарчмыг гол болгон 12 жилийн турш ажилласны дүнд “Эпсилон”-ыг бүтээсэн юм байна. Шинэ пуужингийн өндөр нь 24,4 метр байгаа нь хуучин ашиглаж байсан “Н2А” пуужингаас хоёр дахин бага аж. Хуучин пуужин хөөргөхөд бэлдэхэд бүтэн сар шаардлагатай байсан бол шинийг бэлдэхэд долоо хоног хангалттай. “Н2А” пуужин удирдахад хэдэн арван хүн шаардлагатай байсан бол "Эпсилон"-ыг хоёрхон компьютерээс удирдах боломжтой. Шинэ пуужингийн үнэ 38 сая ам.доллар бол хуучин пуужингийнх 100 сая ам.доллар орчим байжээ.
“Эпсилон” пуужин нь шинжлэх ухааны судалгааны "SPRINT-А" хиймэл дагуулыг тойрог замд гаргах аж. Энэ хиймэл дагуул нь хэдэн мянган км-ийн өндөр тойрог замд гарсны дараагаар Ангараг ба Сугар гаригын талаарх мэдээлэл цуглуулах, газрын гадаргад хүрэлгүйгээр агаар мандалд шингэдэг хэт ягаан туяаны талаар судалгаа хийнэ.
Японы Кагошима мужийн Утиноура сансрын хөөргөх буудлаас "Эпсилон" нэртэй шинэ үеийн пуужин хөөргөгч хөөрөхөд бэлэн болжээ. Японы зохион бүтээгчид “цаг хэмнэх”, “хүн хүчний нөөц хэмнэх”, “тоног төхөөрөмж хэмнэх” гэсэн гурван зарчмыг гол болгон 12 жилийн турш ажилласны дүнд “Эпсилон”-ыг бүтээсэн юм байна. Шинэ пуужингийн өндөр нь 24,4 метр байгаа нь хуучин ашиглаж байсан “Н2А” пуужингаас хоёр дахин бага аж. Хуучин пуужин хөөргөхөд бэлдэхэд бүтэн сар шаардлагатай байсан бол шинийг бэлдэхэд долоо хоног хангалттай. “Н2А” пуужин удирдахад хэдэн арван хүн шаардлагатай байсан бол "Эпсилон"-ыг хоёрхон компьютерээс удирдах боломжтой. Шинэ пуужингийн үнэ 38 сая ам.доллар бол хуучин пуужингийнх 100 сая ам.доллар орчим байжээ.“Эпсилон” пуужин нь шинжлэх ухааны судалгааны "SPRINT-А" хиймэл дагуулыг тойрог замд гаргах аж. Энэ хиймэл дагуул нь хэдэн мянган км-ийн өндөр тойрог замд гарсны дараагаар Ангараг ба Сугар гаригын талаарх мэдээлэл цуглуулах, газрын гадаргад хүрэлгүйгээр агаар мандалд шингэдэг хэт ягаан туяаны талаар судалгаа хийнэ.
0 Сэтгэгдэл
























