Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Жирэмсэн үедээ тамхи татвал шийтгэнэ


Дэлхийн улс орнууд дам ба шууд тамхи таталтын эсрэг янз бүрийн арга хэмжээ авч байна. Зарим нь олон нийтийн газар тамхи татахыг хориглож байхад нөгөө хэсэг нь гэрийнхээ тагтан дээр ч тамхи татахыг хориглосон хууль баталсан. Эстонийн Хууль зүйн яам тамхидалтын эсрэг тун ч өвөрмөц гэж болохоор хууль батлуулахаар төслийг нь өргөн барьжээ. Шинэ хуулийн дагуу хөл хүнд үедээ тамхи татсан эмэгтэйчүүдэд шийтгэл ногдуулдаг болох аж. Эхийн хэвлийд бүрэлдэж байгаа ургийг хорт нөлөөнөөс хамгаалах зорилгоор ийм хууль гаргасан гэнэ. Урагт хор хүргэнэ гэдгийг мэдсээр атлаа санаатайгаар тамхи татсан эмэгтэйг энэ хуулиар шийтгэдэг болох юм байна. Шийтгэлийн тухайд жирэмсэн үедээ тамхи татсан эмэгтэй хамгийн багадаа 96-1000 еврогоор торгуулж, ихдээ таван жил хүртэл хоригдох ял авах аж. Гэхдээ жирэмсэн үедээ согтууруулах ундаа уусан, мансууруулах бодис хэрэглэсэн эмэгтэйчүүд үүнээс ч хатуу шийтгэл хүлээхээр хуульд тусгасан байна. Энэ хуулийн Эстонийн хүүхдийг хамгаалах холбооны гишүүд ихэд сайшаан дэмжиж байгаа гэнэ. Тус улсын Эрүүл мэндийг хөгжүүлэх  төвийн өнгөрсөн жил явуулсан судалгаагаар жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тамхичдын эзлэх хувь нь 8,3 байжээ. Хэрэв эл хууль батлагдвал цөөнгүй эмэгтэй “нарсанд” төрөх бололтой.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан