Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Барак Обама: Сирийн талаар одоохондоо шийдвэр гаргаагүй байна
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбогдуулан ямар хариу барих талаар одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна гэж мэдэгдсэн байна. Цэргийнхэн түүнд Сирид довтлох төлөвлөгөөг танилцуулсан гэж ерөнхийлөгч хэлээд одоо би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвлөлдөж байгаа гэжээ. Обама бас Сирид довтлох нь өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад нэг их тус болохгүй байж мэдэх юм гээд тус улсын дотоодын мөргөлдөөн самууныг зогсоож тогтворжуулахад ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.
Энэ сарын 21-ний өдөр нийслэл Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн үйлдэлд ямар нэгэн хариу заавал өгнө гэж Америкийн засаг захиргаа үүний өмнө мэдэгдэж байсан юм. “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын мэдээллээр бол химийн энэ дайралтад нийтдээ 3,5 мянган хүн өртөж, 355 нь амь алдсан юм.
Их британи улс Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухай тогтоолын төсөл боловсруулж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд оруулсан ч Орос, Хятад эсрэг санал өгснөөр энэ тогтоол батлагдаагүй юм.
Одоо Сирид НҮБ-ын шинжээчид ажиллаж Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн талаар нотлох баримт цуглуулж байгаа юм. Тэд хөрс, агаараас дээж авахын зэрэгцээ гэрчүүдээс мэдүүлэг авч байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ч шинжээчдэд гарцаагүй нотлох баримт олж, мэдээллээ баталгаажуулан, илтгэл бэлтгэх цаг хугацаа олгохыг уриалсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сирид химийн зэвсэг хэрэглэсэнтэй холбогдуулан ямар хариу барих талаар одоохондоо ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна гэж мэдэгдсэн байна. Цэргийнхэн түүнд Сирид довтлох төлөвлөгөөг танилцуулсан гэж ерөнхийлөгч хэлээд одоо би Үндэсний аюулгүй байдлын зөвлөлтэй зөвлөлдөж байгаа гэжээ. Обама бас Сирид довтлох нь өнөөгийн нөхцөл байдлыг сайжруулахад нэг их тус болохгүй байж мэдэх юм гээд тус улсын дотоодын мөргөлдөөн самууныг зогсоож тогтворжуулахад ОХУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Энэ сарын 21-ний өдөр нийслэл Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн үйлдэлд ямар нэгэн хариу заавал өгнө гэж Америкийн засаг захиргаа үүний өмнө мэдэгдэж байсан юм. “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын мэдээллээр бол химийн энэ дайралтад нийтдээ 3,5 мянган хүн өртөж, 355 нь амь алдсан юм.
Их британи улс Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах тухай тогтоолын төсөл боловсруулж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд оруулсан ч Орос, Хятад эсрэг санал өгснөөр энэ тогтоол батлагдаагүй юм.
Одоо Сирид НҮБ-ын шинжээчид ажиллаж Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн талаар нотлох баримт цуглуулж байгаа юм. Тэд хөрс, агаараас дээж авахын зэрэгцээ гэрчүүдээс мэдүүлэг авч байна.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ч шинжээчдэд гарцаагүй нотлох баримт олж, мэдээллээ баталгаажуулан, илтгэл бэлтгэх цаг хугацаа олгохыг уриалсан юм.
0 Сэтгэгдэл
























