Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
ДЦС-4 ТӨХК-ийг Япон улстай хамтран шинэчилнэ
Манай улсын хамгийн том станц ДЦС-4 ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг эн тэргүүнд шинэчлэх шаардлагатай. 1983 оноос хойш улсын эрчим хүчний гол ачааг үүрч яваа энэ станцын техникүүд хуучирч элэгдэн, доголдсоор байгаа юм.
Иймд IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Засгийн газар санал боловсруулсан юм. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд зээлийн гэрээний хэлэлцээр хийхийг УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ. Зээлийн нийт дүн 42,5 сая ам.доллар бөгөөд жилийн 0,3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд буцаан төлөх нөхцөлтэй.
Шинэчлэлийн хүрээнд станцын зуухнуудад үнс үлээлгийн төхөөрөмж суурилуулснаар хэрэглэх нүүрсний хэмжээг багасгана, доголдол зогсолтыг бууруулснаар турбиныг дахин асаахад хэрэглэдэг тослох мазутын хэрэглээг хэмнэнэ. Нийслэлийн эрчим хүчний хангамжийн зардлыг багасгах, найдвартай ажиллагааг хангах, нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулан экологид ээлтэй болгох шинэчлэлийн ажлыг энэ онд эхлүүлж, 2017 онд дуусгана.
Эрчим хүчний хэрэглээ дараагийн таван жилд 5-7 хувь өснө, цаашид ч энэ өсөлт хадгалагдах хандлагатай байна. Тиймээс одоо ажиллаж буй станцуудын үр ашгийг дээшлүүлэх чиглэлийг Засгийн газар барьж байна.
Манай улсын хамгийн том станц ДЦС-4 ТӨХК-ийн тоног төхөөрөмжийг эн тэргүүнд шинэчлэх шаардлагатай. 1983 оноос хойш улсын эрчим хүчний гол ачааг үүрч яваа энэ станцын техникүүд хуучирч элэгдэн, доголдсоор байгаа юм.Иймд IV цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийг Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэхээр Засгийн газар санал боловсруулсан юм. Энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд зээлийн гэрээний хэлэлцээр хийхийг УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөх нь зүйтэй гэж үзлээ. Зээлийн нийт дүн 42,5 сая ам.доллар бөгөөд жилийн 0,3 хувийн хүүтэйгээр 40 жилийн хугацаанд буцаан төлөх нөхцөлтэй.

0 Сэтгэгдэл