Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Сирид цохилт өгөх америкийн нисэх онгоц тээвэрлэгч Улаан тэнгисийг зорилоо
Нисэх онгоц тээвэрлэгч атомын Nimitz хөлгөөр тэргүүлүүлсэн америкийн тэнгисийн цэргийн цохилтын хэсэг Сирид цэргийн цохилт өгөх ажиллагааг дэмжих зорилгоор Улаан тэнгисийг зорьсон байна. Одоохондоо Сирид довтлох талаар ямар ч тушаал өгөөгүй байгаа ч гарцаагүй тохиолдолд бэлэнг байх үүднээс ийн тэр бүс рүү хөдөлсөн байна. Нисэх онгоц тээвэрлэгчийг одоогоор дөрвөн хөнгөн хөлөг, крейсер дагалдан авч байгаа гэнэ.
Пентагоны төлөөлөгч “Шаардлагатай үед өөрсдөө оролцох болон түүний хүчин чадлыг ашиглах шаардлага гарч мэдэх учраас  цохилтын энэ хүч хэрэгцээт газар очсон байх ёстой” гэж хэлжээ.
Үүний өмнө энд нисэх онгоц тээвэрлэгч “Гарри Трумэн” атомын хөлөг, байлдааны хэд хэдэн хөлөгтэй хамт очоод байгаа болохоор энэ хөлөгтэй нийлээд АНУ-ын тэндэх цохилтын хүч нь нэг дахин нэмэгдэж байгаа юм. АНУ-ын зүгээс Сирийн эсрэг цохилт өгнө гэдгээ мэдэгдээд одоо зөвхөн Конгрессын шийдвэрийг л хүлээж байгаа юм. Газар дундын тэнгист одоо тус бүр 30 орчим “Томагавк” далавчит пуужин бүхий зургаан хөнгөн хөлөг хэдийнээ байрлаад байгаа юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан