Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Обама Конгрессийн шийдвэрийг хүлээж байна
      Дэлхий нийтийн анхаарлын төвд буй “дайн”-д ямар төлөвлөгөөгөөр ажиллахаа Б.Обама өнгөрөгч Бямба гарагт мэдэгдсэн нь олон хүнийг гайхшралд оруулаад байна. Тэрээр “Цаг хугацаа алдах нь сайн зүйл биш гэдгийг бидний хэн хэн нь мэдэж байгаа ч цэргийн хүчээ ашиглах талаар Конгрессийн шийдвэр зайлшгүй мөрдөх ёстой” гэв. Түүний энэ шийдвэрийг зарим гишүүд сайшааж байгаагаа илэрхийлж ийм хурцадмал үед яарах шаардлага байхгүй гэж үзэж байхад  нөгөө талд дайн эсэргүүцэгчдийн жагсаал хаа сайгүй өрнөж байна.Тухайлбал “Pershing” талбайд “Answers LA”, “Arab Americans for Syria” гэх зэрэг хэд хэдэн хөдөлгөөнөөс бүрдсэн эсэргүүцэгчид өнгөрсөн Бямба гарагт 100 гаруй хүн үзэл бодлоо илэрхийлж жагсчээ. Түүгээр зогсохгүй “Цагаан ордон”-ы өмнө их хэмжээний эсэргүүцэгчид цугларч “Бид тайван амьдармаар байна”, “Сириг тайван орхи”, “Бид тоглоом биш шүү дээ” гэх зэраг хурц хурц үгтэй лоозонг барьжээ. Ямартай ч ноён Б.Обама энэ мэдэгдлээрээ эргэлзэж буйгаа нотоллоо.

П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан