Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Амур мөрний усны түвшин 803 см-ээр нэмэгдлээ
Бүхэлдээ үерт автаад байгаа Алс дорнодын хязгаарын Амур мөрний усны түвшин Комсомольск-на-Амурын орчимд ердийнхөөсөө 8,3 метр нэмэгдсэн нь 1959 онд болосн их үерийн дээд амжилтыг 102 см-ээр ахиулсан байна. “Одоогоор усанд хотын 223 байшин автаад байгаагийн нэлээд хэд нь бүр дээврээ хүртэл далдраад байна” гэж Комсомольс-на-Амур хотын захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Иван Лаврентьев мэдээлсэн байна. 400 орчим хүнтэй Хортенский тосгоны бүх байшин усанд автжээ. Бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн бол явахыг хүсээгүй 12 хүн л тэнд үлдсэн байна.
Комсомольск хотод 13 км урт, 9,2 метр өндөр үерээс хамгаалах далан босгох ажилд 700 хүн, 140 нэгж техник оролцож байна.
Хабаровск хотод усны түвшин 8 метрийг давж, 600 гаруй байшин усанд автсан гэжээ.
Алс дорнодын хязгаар энэ үерээс болон 5,5 мянган байшин усанд автаж, гамшгийн бүсээс 27,5 мянган хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа юм. Ер нь Амур муж, Хабаровскийн хязгаар, Еврейн автономит мужийн хэмжээгээр нийтдээ 115 хот, тосгон үерийн бүсэд байгаа юм.
Амур мужид бол 38 суурин газрын орон сууцны 2281 байшинд амьдардаг 9431 хүн, үүний дотор 2290 хүүхэд үерт автаад байгаа юм байна. Үерт 511 мянган га тариан талбай автжээ.
Бүхэлдээ үерт автаад байгаа Алс дорнодын хязгаарын Амур мөрний усны түвшин Комсомольск-на-Амурын орчимд ердийнхөөсөө 8,3 метр нэмэгдсэн нь 1959 онд болосн их үерийн дээд амжилтыг 102 см-ээр ахиулсан байна. “Одоогоор усанд хотын 223 байшин автаад байгаагийн нэлээд хэд нь бүр дээврээ хүртэл далдраад байна” гэж Комсомольс-на-Амур хотын захиргааны хэвлэлийн нарийн бичгийн дарга Иван Лаврентьев мэдээлсэн байна. 400 орчим хүнтэй Хортенский тосгоны бүх байшин усанд автжээ. Бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн бол явахыг хүсээгүй 12 хүн л тэнд үлдсэн байна. Комсомольск хотод 13 км урт, 9,2 метр өндөр үерээс хамгаалах далан босгох ажилд 700 хүн, 140 нэгж техник оролцож байна.

0 Сэтгэгдэл