Билгийн

Доллар (USD)

2863.0

Улаанбаатар

+25°C
USD / 3596.0₮
CNY / 504.9₮
KRW / 2.73₮
SEK / 401.2₮
JPY / 25.27₮
RUB / 52.97₮
EUR / 4283.0₮
CHF / 4614.0₮
GBP / 5012.0₮
HKD / 459.5₮
CAD / 2677.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2255.0₮
TRY / 92.4₮
USD / 3596.0₮
CNY / 504.9₮
KRW / 2.73₮
SEK / 401.2₮
JPY / 25.27₮
RUB / 52.97₮
EUR / 4283.0₮
CHF / 4614.0₮
GBP / 5012.0₮
HKD / 459.5₮
CAD / 2677.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2255.0₮
TRY / 92.4₮
USD / 3596.0₮
CNY / 504.9₮
KRW / 2.73₮
SEK / 401.2₮
JPY / 25.27₮
RUB / 52.97₮
EUR / 4283.0₮
CHF / 4614.0₮
GBP / 5012.0₮
HKD / 459.5₮
CAD / 2677.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2255.0₮
TRY / 92.4₮
USD / 3596.0₮
CNY / 504.9₮
KRW / 2.73₮
SEK / 401.2₮
JPY / 25.27₮
RUB / 52.97₮
EUR / 4283.0₮
CHF / 4614.0₮
GBP / 5012.0₮
HKD / 459.5₮
CAD / 2677.0₮
AUD / 2428.0₮
SGD / 2863.0₮
NZD / 2255.0₮
TRY / 92.4₮
Обамагаас Нобелийн Энхтайвны шагналт гэдгээ санахыг хүсэв


Сирид химийн зэвсэг хэрэглэсэн асуудлыг тойрсон ээдрээ дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв хэвээр. Америкчууд хэдийд Сирийн эсрэг пуужин хөөргөж, бөмбөгдөж эхлэх вэ гэдгийг бүгд анхааралтай ажиглаж байна.
Химийн зэвсэг хэн хэрэглэсэн байж болох талаар сонирхол татсан мэдээлэл хэд хэд гарлаа. Өрнөдийн зарим мэдээллийн хэрэгсэл Асадыг буруутгаад байгаа химийн зэвсгийг босогчид хэрэглэсэн гэх мэдээлэл цацаж эхэллээ. Английн “The Telegraph” сонинд гарсан мэдээнээс үзвэл хакерууд Америкийн армийн штабын тагнуул хариуцсан орлогч, хурандаа Энтони Макдональдын электрон шуудан, захидал харилцааг эвдэн оржээ. Ингэхэд химийн дайралт явагдсан гэсэн мэдээ тархаж эхэлсэн өдөр хурандаа удирдлагаасаа ажиллагааг амжилттай биелүүллээ гэж талархал хүртсэн байна. Талархал хүлээж авах үед компьютерийн дэлгэцэн дээр нь химийн зэвсгийн дайралтад өртөн амь үрэгдсэн хүүхдүүдийн бичлэг гарч байсан гэнэ. Улмаар тус сонин АНУ-ыг ямар ч үнээр хамаагүй өөрийн эрх ашгийг хамгаалах гэсэндээ ээлжит удаагаа олон улсын эрх зүйг үл тоомсорлон байлдааны ажиллагаа эхлүүлэх гэлээ гэж шүүмжилжээ.

“Ассошейтэд пресс” агентлагийн Ойрхи Дорнод дахь сурвалжлагч Дэйв Гавлак нь Сирийн босогчид өөрсдөө химийн зэвсэг хэрэглэсэн гэдгээ хүлээсэн тухай нийтлэл бичсэн байна. Босогчид Саудын Аравиас химийн зэвсэг хүлээн авсан ч хэрхэн хэрэглэх, аюулгүй ажиллагааг яаж хангах талаар ямар ч мэдлэггүйн улмаас санамсаргүй хэрэглэсэн тухайгаа сэтгүүлчид ярьсан байна. Өөрөөр хэлбэл, мэдэхгүйн гайгаар оролдож байгаад дэлбэлснээс химийн зэвсэг тархаж олон хүн хордсон болж таарлаа. Хэрэв энэ үнэн бол Америкийн тусгай албад, босогчдын удирдлага энэ санамсаргүй хэргийг Башар Асадын эсрэг цэргийн хүч хэрэглэх шалтаг болгосон төдий. Хоорондоо зөрчилдсэн мэдээ, баримт хоёр хоногийн дотор шил шилээ даран гарч химийн зэвсгийг хэн хэрэглэсэн гэдгийг тогтоох бараг боломжгүй болгов.

Ийм хэдий ч  Обама нь Башар Асадыг химийн зэвсэг хэрэглэн “хүний эрх зөрчсөний” хариуд ямар ч байсан цохилт өгөхөөр болсноо мэдэгдсэн. Цэргийн ажиллагаанд хуурай замын цэрэг оролцохгүй, зөвхөн агаараас цохилт өгөхөөр хязгаарлагдана гэдгийг Обама онцолсон. Гэтэл Америкийн зарим нөлөө бүхий улстөрч агаараас цохилт өгснөөр байдал онц өөрчлөгдөхгүй тул хуурай замын цэргийг оруулан Башар Асадыг шууд түлхэн унагахыг шаардаж эхэллээ.
Үүний хариуд Оросын Ерөнхийлөгч Путин мэдэгдэл хийхдээ Обамаг Нобелийн энхтайвны шагнал авсан гэдгээ санан асуудлыг энхийн замаар шийдэхэд анхаарахыг уриалав. Мөн Асадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэх нотолгоо америкчуудад огт байхгүйг онцолсон юм. Дамаскийн ойролцоо химийн зэвсэг хэрэглэсэн газар ажиллан дээж авсан НҮБ-ын шинжээчид эцсийн дүгнэлт гартал хоёр долоо хоног шаардлагатай гэсэн. Гэтэл шинжээчид нь химийн зэвсэг хэрэглэсэн эсэх талаар л дүгнэлт гаргахаас бус хэн хэрэглэсэн гэдгийг тогтоож чадахгүй гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж байгаа. Тэгэхээр шинжээчид химийн зэвсэг хэрэглэсэн гэсэн дүгнэлт гаргавал америкчууд Асадыг буруутгасан хэвээр байхын зэрэгцээ гарцаагүй нотлох баримттай боллоо гээд зэвсэг хэрэглэх боломжтой болно.

Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд Америк, Их Британи, Франц, Турк улс шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нь тодорхой болоод байсан. Гэтэл Америкийн бүх санаачилгыг дэмждэг, хамгийн найдвартай түнш гэгддэг Их Британийн парламент гэнэт Сирид болж магадгүй цэргийн ажиллагаанд оролцохгүй байх шийдвэр гаргалаа. Францын тал ямар ч байсан Сирид сургамжийн цохилт өгнө, гэхдээ дангаараа ийм ажиллагаа явуулахгүй НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн шийдвэрийг хүлээнэ гэж мэдэгдэв. Үнэн хэрэг дээрээ Америкийн Конгресс Сирид ажиллагаа явуулахыг зөв­шөөрвөл хамтрагчаар оролцоно гэсэн үг.

Харин Туркийн Ерөнхий сайд Эрдоган эрс хатуу мэдэгдэл хийв. Тэрээр Сирийн эсрэг хийх байлдааны ажиллагаа нь 1998-1999 онд  Косовод болсонтой адил өргөн хэмжээний байлдааны ажиллагаа болж, Асадыг заавал түлхэн унагах ёстой гэсэн байна. Тухайн үед НАТО-ийн хүчин Югославыг 78 хоногийн турш тасралтгүй бөмбөгдөж, асар их хохирол учруулсны улмаас энэ улс задарсан юм.
Сирийн эсрэг байлдааны ажиллагаа явуулах хүсэлтэй байгаа улсын иргэдийн зарим хэсэг дайныг эсэргүүцэж байна. Сирид байлдааны ажиллагаа явуулахыг эсэргүүцсэн олон мянган хүн Нью-Йорк ба Вашингтон хотод жагсч асуудлыг энхтайвны замаар шийдэхийг уриалав. Туркт Америкийн цэргийн баазын өмнө хэдэн арван мянган хүн “Сири Турк хоёр найз. Сиритэй дайтахыг зогсоо” гэсэн уриа барьж жагслаа. Лондон хотод мөн л Сирид Америк тэргүүтэй зарим орон цэргийн хүч хэрэглэх гэж байгааг эсэргүүцсэн жагсаал болж өнгөрөв. Бельгичүүд Францын Элчин сайдын яамны өмнө жагсч Америк, Франц, Их Британи нь колончлолын үеийн их гүрний дээрэнгүй үзлээр удирдлага болгож бусад орны хувийн хэрэгт оролцож байгааг эсэргүүсэн байна.

Хэзээ мөдгүй дайралтад өртөж магадгүй байгаа Сирийн удирдлага мэдэгдэл хийж гадны цэргийн халдлага болон дотоодын алан хядагчдын бүх л дайралтад хариу цохилт өгөхөд бэлэн гэв. Америкчуудын харвах пуужингийн гол бай нь радар, нисэх буудал, цэргийн ангиуд, стратегийн чухал объектууд болох тул тэдгээрээс цэрэг, техникийг холдуулан байршлыг өөрчлөх арга хэмжээг яаралтай авсан байна.

Хачирхалтай нь, Сирийн босогчдын дунд байгаа “Аль Кайда” бүлэглэлтэй холбоотой зарим хэсэг нь америкчууд Асадын армийг бөмбөгдөх нэрийдлээр тэдэнд ч цохилт өгч магадгүй гэж болгоомжлон байрлалаа өөрчилж эхэлсэн гэнэ.
2003 онд хүү Жорж Буш Иракийн эсрэг байлдааны ажиллагаа эхлүүлэхийн өмнө Хуссейнийг цөмийн болон химийн гэх мэт үй олноор хороох зэвсэг их хэмжээгээр үйлдвэрлэн хадгалж, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна гэж олон тооны баримт, нотолгоо гаргаж буруутгаж байсантай яг адил байдал Сирийн эргэн тойронд үүслээ. Хуссейнийг түлхэн унагаж, цаазаар авсны дараа зэвсгийн мэргэжилтнүүд цөмийн зэвсэг илрүүлээгүй. Тэгэхээр америкчууд анхнаасаа л газрын тосоор баялаг Иракт хяналтаа тогтоохыг зорьж байсан болохоос бүс нутгийн аюулгүй байдал, хүний эрх энд ямар ч хамаагүй байжээ гэсэн дүгнэлтийг шинжээчид хийсэн юм.  

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан