“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
НҮБ: Сирийн дүрвэгсдийн тоо хоёр саяд хүрлээ
Сирид 2011 оны гуравдугаар сараас эхэлсэн мөргөлдөөн, цэргийн ажиллагаанаас болоод эх орноосоо дүрвэн гарсан хүний тоо хоёр саяд хүрлээ гэж өнөөдөр НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газрын албан ёсны тайланд дурджээ. Тайланд тэмдэглэснээр 2012 оны есдүгээр сарын 3 гэхэд албан ёсоор бүртгэгдсэн дүрвэгч, бичиг баримтаа хүлээж байгаа хүн 230 мянга 670 байсан байна. Ийм байдлаар сүүлийн нэг жилд ес дахин нэмэгджээ. Сирийн дүрвэгсдийн 97 хувь нь хөрш зэргэлдээ Ливан, Иордан, Турк зарим нь Египет, Ирак руу гарч байгаа юм. Өдөрт дунджаар таван мянган хүн хил даван эх орноо орхиж байгаа юм.
Радиацын хордлого тархахыг зогсооход Япон 500 сая ам.доллар зарцуулна
“Фүкүшима” атомын цахилгаан станцын хөргөлтийн системийн радиацаар хордсон усыг цэвэршүүлж аюулгүй болгоход Японы Засгийн газар ойролцоогоор 500 сая ам.доллар зарцуулахаар боллоо гэж ВВС дамжуулсан байна. Энэ ажлын хүрээнд бохирдсон усыг гадагш алдагдахыг зогсоох, цэвэрлэгээний шинэ систем барихаар төлөвлөжээ.
2011 оны газар хөдлөл, цунамийн үеэр гэмтсэн “Фүкүшима” станцын орчимд радиацын түвшин өмнө байснаасаа 18 дахин нэмэгдсэн нь өнгөрсөн ням гарагт тодорхой болсон юм. Нөөцийн нэг агуулахаас радиацаар хордсон 300 орчим тонн ус алдагдаж байгааг тус станцын оператор компани мэдээлсэн билээ.

0 Сэтгэгдэл