Нийслэлийн өдөр, даншиг наадмын үеэр 600 гаруй цагдаагийн алба хаагч ажиллажээ
Зайсангийн шинэ гүүрний хөдөлгөөнийг нээлээ
Вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг 7 сарын 1-нээс нөхөн дархлаажуулалтад хамруулна
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Монгол Улсын эмэгтэй сагсан бөмбөгчид 3х3 төрлийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан
Хуурамч зар байршуулан иргэдийг залилжээ
Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
“Дүнжингарав” худалдааны төвийн авто замын урд эгнээг хааж, шинэчилнэ

Асрагч гэсэн чинь аймшигтай алуурчин байж
Нийгмийн хөгжлийн аль ч үед ялангуяа өнөөдөр хүн улам л завгүй болж, хадалсар эрхэлж амьдрах шаардлага улам бүр нэмэгдсээр байгаа. Хүмүүжлийн болон асран саатуулах хүүхдийн цэцэрлэг, ясли гэдэг хуаранжсан байгууллага социалист систем дамжсан орнуудаас нэг их халихгүй. Харин гэрийн асрагч, гэрийн багш гэдэг нь дэлхий нийтэд түгээмэл. Гэхдээ л хүүхдээ танихгүй хүнд орхихыг хэн хүсэх билээ. Ийм болохоор ямар ч тохиолдолд төрөл төрөгсөд, үгүй ядахнаа сайн таньдаг, дотны хүмүүст найддаг. Гэвч.......Асрагч нарын дунд ямар аймаар хүмүүс байдгийг дараах 10 тохиолдлоос уншиж болно.
10. Йоселин Ортега

50 настай Йоселин Ортега гурван хүүхэдтэй Кримийн гэр бүлийн асрагчаар ажилладаг байж. Хүүхдүүдийн эх Марина Крим ажлаасаа иртэл хүүхдүүд нь цустай усаар дүүрсэн онгоцонд хөвж байх нь тэр. Зургаан настай Люсия, нэг ойтой Лео хоёрыг өнөөх Ортега үхтэл нь зодсон байж. Маринаг өрөөнд ороход Ортега өөрийнхөө судсыг ханаж, гал тогооны хутгаар өөрийгөө дүрсэн байжээ.
Ортегагийн хувьд ердөө л өөрийнхөө хүүг Доминиканы бүгд найрамдах улсаас АНУ-д авчрах гэж удаа дараа хөөцөлдөөд амжилтгүй болсон, түүний төлөө зарцуулах мөнгөгүйдээ ихэд гутарч сэтгэл хямарсан гэснээс өөр хүүхдүүдийг алах ямар ч шалтгаан байгаагүй гэдэг.
9. Дэвид Макгриви

“Вустерскийн мангас” хэмээн алдаршсан Дэвид Макгриви бол Английн Вустерт амьдарч байсан залуу. 1973 оны дөрөвдүгээр сарын нэгэн өдөр айл түүнийг гурван жаахан хүүхдээ харж байгаад өгөөч гэж хүссэн байна. Гэтэл тэр хүүхдүүдийг зэрлэгээр алаад цогцосыг нь гадаа цэцэрлэгт бараг л хүмүүсийн нүдэн дээр ил хаяжээ. Түүнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн. Тэр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, өмгөөлөгчид нь түүнийг хугацаанаас нь өмнө суллуулах гэж найман ч удаа оролдсон ч хоригдож байхдаа хоригдлууд руу халдаж байсан болохоор одоо хүртэл хоригдож байгаа
8. Агнес Вонг

2007 онд Агнес Вонг ой хагастай Хьюго Вангаг хэсэг хугацаагаар асарч байжээ. Харамсалтай нь тархиндаа хүнд гэмтэлтэй Хьюгог нэгдүгээр сарын 25-нд Манчестрын хүүхдийн эмнэлэгт авчирсан. Гэтэл Вонг хүүхдийг хэдэн долоо хоногийн туршид байнга зодож байсан нь илэрчээ. Вонг болохоор хүүхэд биеэ зөв авч байж чадахгүй, сахилгагүй байснаас хүмүүжүүлэх гэж ингэсэн гэж мэдүүлсэн. Тэр ч байтугай үсний цахилгаан хайчаар түлсэн байсан гэнэ. Ингээд Хьюго хүү эмнэлэгт очсоныхоо маргааш нас баржээ.
Воншгод таван жилийн ял өгсөн ч шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдан Малайз руугаа буцахын тулд 7000 доллар төлснөөр ялыг нь хоёр жил болгон өөрчилсөн байна.
7. Карл Макклуни

Хоёр настай Деми Лей Махоны ээж нэг тийшээ явах гэж охиноо 15 настай Карл Макклуниг хэсэгхэн хугацаагаар харж байгаад өгөөч гэж гуйсан байна. , бас тэр бас Карлын төрсөн өдөрт зориулан ил захидал авах гэж байсан гэдэг. Цэцэрлэгээр хэсэг зугаалж орж ирээд Карл жаал охиныг зодож, энд тэнд нь хазан үсийг нь хайчилчихсан байжээ. Ээжийг нь эргэж ирэхэд Карл телевизор үзэн, харин Деми арай гэж нэг юм амьтай голтой байх нь тэр. Карл бүхнийг няцааж Деми цэцэрлэгт хүрээлэнд унаж энэ 66 шархыг олсон гэжээ. Охин тархины хүнд гэмтэл авснаас болоод сэхээн амьдруулахад аваачиж хэчнээн оролдсон ч хоёр хоноод амьсгал хураасан байна. Эцэст нь Карл багаасаа тун муу орчинд өссөн болохоор сэтгэцийн гажигтай гэж хэргээ хүлээжээ.
6. Маркита Бёрч

2012 оны тавдугаар сард нэг ойтой Уильям Куннингхэмийг ээжийнх нь найз Маркита Бёрч хардаг байсан байна. Гэтэл таван сарын 25-нд Бёрч цэцэрлэгээр зугаалж явах үед жаал хүү алга болчихлоо гэж цагдаад мэдүүлжээ. Цагдаагийнхан, гал сөнөөгчид, хөршүүд нь таван цагийн турш хайсаар хүүг үеэлийнх нь байшингийн доод хонгилоос үхсэн байхыг нь олжээ. Бёрч эхлээд хэргээ хүлээхгүй байсан ч эцэст нь хүүг анхаарч асрахгүй байгаад аюултай нөхцөлд байлгасан, санамсар болгоомжгүй ч гэсэн хүүг үхэлд хүргэсэн, цогцосыг, хэргээ нуусан хэмээн 19,5 жилийн хорих ял авсан байна.
5.Фредерик Митчелл

Өнгөрсөн гуравдугаар сард 21 настай Фредерик Митчелл Цинциннати хотноо хөршийнхөө зургаан сартай Эллиот Магрдитчианыг харах болжээ. Гэтэл нэг өдөр л ямар ч шалтгаангүйгээр хүүг хана руу савах нь тэр. Хүү эмнэлэгт очоод хэдэн хоногийн дараа нас барлаа. Эхлээд Митчеллд нэг сая долларын нөхөн төлбөр оногдуулсан ч мөрдөн байцаагчид Эллиотыг зодож алсныг нь бүрэн нотолсон учир аллагын хэргээр бүх насаар нь хорихоор ял төлөвлөжээ. Одоо тэр шүүх хурлаа хүлээж байгаа.
4.Габриэла Гонсалес

25 настай Габриэла Гонсалес зургаан жилийн өмнө АНУ-д ирж биеэ үнэлэн амьдарч эхэлжээ. Тэр Ричмонд хотод хэсэг хүнтэй нийлэн хөгжилдөж цагийг нөхцөөж байтал тэний нэг нь ажил эрэн Мэриленд рүү явах болж хоёр настай Кири Николь охиноо Гонсалест үлдээжээ. Гэтэл Кири арьсны үрэвсэлтэй болж байнга уйлдаг байсан нь Гонсалесын тэвчээрийг барсан гэнэ. Тэгээд л охиныг ванн, суултуур луу толгойгоор нь мөргүүлж тархи нугас , нуруунд нь гэмтэл учруулжээ. Охин гурав хоногийн дараа нас барсан байна. Гонсалес энэ бүх шархыг охин орон дээрээс үсэрч тоглохдоо олсон гэж мэдүүлсэн ч цагдаагийнхан үнэнийг тогтоож түүнд 20 жилийн хорих ял өгөөд дээр нь эх байх эрхийг нь хасчээ. Магадгүй тэр өөрийнхөө хүүхдийг ч бас ингэх юм бил үү.
3. Майкл Плумадор

Аав нь шөнийн ээлжинд ажилладаг, ээж нь өвчтэй байгаа болохоор Алиана Леммон, хоёр охин дүүтэйгээ хөрш Плумадорынд байдаг байна. Гэтэл Алиана охин сураггүй болох нь тэр. Плумадор болохоор нөхөдтэйгээ наргиж байгаад иртэл охин алга байсан гээд байдаг. Холбооны мөрдөх товчооныхон охиныг тэр алаад хэсэг хэсэг болгон хэрчиж хогийн саван хаясныг тогтоожээ.
Гэмт хэрэгтэн яагаад ийм хэрэг үйлдсэнээ хэлээгүй, тэгээд ч хоёр охин дүү нь зүв зүгээр. Түүнд эхлээд цаазаар алах ял өгсөн ч дараа нь хэргээ хүлээсэн зэргийг нь харгалзаад бүх насаар нь хорих ял болгон өөрчилсөн.
2. Уильям Говард Лайл

Найз бүсгүйнхээ хоёр хүүхдийг хардаг байсан Говард Лайла бямба гаригийн шөнө тусламж гуйн хашгирч ой хагастай Жейдоны цогцосыг барин гарч ирж. Жейдоны гурван настай эгч Кайла нь нөгөө нэг хөршийнд нь байжээ. Тэр хөрш нь Кайлаг толгой мөр, хөлдөө түлэгдсэн, шархтай байсан гэсэн байна. Лайлаг баривчилж аллага, хүчирхийллийн улмаас хүүхийн биед хүнд гэмтэл учруулсан хэргээр одоо түүнд бүх насаар нь хорих юм уу, цаазаар авах ял төлөвлөж байна.
1. Елизабета Плаковская

2012 оны аравдугаар сарын 30-нд Елизабета Плаковская найзынхаа таван настай Оливие охиныг, өөрийнхөө долоон настай хүү Жастинтай хамт харж байж. Тэр шөнө хүү нь хутганы 100, Оливия 50 шархтайгаар нас барсан байжээ.
Түүнийг баривчилсан ч тэр мэдүүлгээ байнга өөрчилж тамхилахаар гарах хооронд хүүхдүүдиыг өөр хүмүүс хулгайлж алсан, чөтгөр шуламын хорлол энэ тэр гэж балайрч байсан ч удалгүй бүх зүйл тодорхой болсон.
Тэр нөхрөөсөө өшөө авахын тулд Жастиныг алаад дараа нь Оливияг бас алсан гэнэ. Нөхөр Артур Плаковски нь ачааны машины жолооч удаан хугацаагаар гэртээ ирэлгүй явдаг ажилтай байсан гэнэ. Гэхдээ хүүг алах байсан бол өөр газар алж болох байсан ч яагаад заавал Оливийн гэрт алсан юм бол гээд үл мэдэгдэх зүйл олон. Тэгээд одоо сэтгэцийн эмнэлэгт байгаа Плаковска эрүүл болох нь тодорхой болбол шүүхээс яллана.
Balai hognuud ve,,,,uursdiig ni tegej tamlaval taarna.....
buzriin novshnuudiig buudaj alval taarna
burhan mini yamar aimar yum be
Manai zaazuurddag ch bas neleed deeguur oroh baih shyy

0 Сэтгэгдэл
2013.09.05
2013.09.05
2013.09.04
2013.09.04
Сэтгэгдэл бичих