Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Кливлендийн хүчирхийлэгч шоронгийн камерт боож үхжээ
АНУ-ын Кливленд хотын, сургуулийн автобусны жолооч байгаад, гурван бүсгүйг 10 жилийн турш гэртээ хорьж хүмүүн бусаар хүчирхийлж байсныхаа төлөө 1000 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ариэль Кастро Огайо мужийн Ориент хотын шоронгийн ганцаарчилсан камерт өөрийгөө боомилон амиа егүүтгэсэн байна. Уг нь шоронгийн хуягууд 30 минут тутамд кармеруудыг эргэж хянадаг байсан гэнэ. Эмч нар Кастрог сэхээн амьдруулах гэж оролдсон ч амжилтгүй болж түүнийг үхсэн хэмээн акт үйлджээ.
Ариэль Кастро 2002-2004 оны хооронд гурван бүсгүйг хулгайлан Кливленд дэх гэртээ хорьж байнга хүчирхийлэн, зодож тэдний нэгнээс төрсөн хүүхдийг нас барахад туслалцаа үзүүлээгүй байсан юм. Өнгөрсөн тавдугаар сард Кастрог эзгүй байх үеэр хулгайлагдсан бүсгүйн нэг Аманда Берри гудамжаар явсан хөршийг нь дуудаж байж гурван бүсгүй, нэгийнх нь зургаан настай охин чөлөөлөгдсөн юм.
Өнгөрсөн наймдугаар сард Ариэль Кастрогийн амьдарч, гурван бүсгүйг 10 жилийн турш хорьж байсан байшинг нураасан юм.
Цаазаар авах байж дээ,
АНУ-ын Кливленд хотын, сургуулийн автобусны жолооч байгаад, гурван бүсгүйг 10 жилийн турш гэртээ хорьж хүмүүн бусаар хүчирхийлж байсныхаа төлөө 1000 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Ариэль Кастро Огайо мужийн Ориент хотын шоронгийн ганцаарчилсан камерт өөрийгөө боомилон амиа егүүтгэсэн байна. Уг нь шоронгийн хуягууд 30 минут тутамд кармеруудыг эргэж хянадаг байсан гэнэ. Эмч нар Кастрог сэхээн амьдруулах гэж оролдсон ч амжилтгүй болж түүнийг үхсэн хэмээн акт үйлджээ. Ариэль Кастро 2002-2004 оны хооронд гурван бүсгүйг хулгайлан Кливленд дэх гэртээ хорьж байнга хүчирхийлэн, зодож тэдний нэгнээс төрсөн хүүхдийг нас барахад туслалцаа үзүүлээгүй байсан юм. Өнгөрсөн тавдугаар сард Кастрог эзгүй байх үеэр хулгайлагдсан бүсгүйн нэг Аманда Берри гудамжаар явсан хөршийг нь дуудаж байж гурван бүсгүй, нэгийнх нь зургаан настай охин чөлөөлөгдсөн юм.
Өнгөрсөн наймдугаар сард Ариэль Кастрогийн амьдарч, гурван бүсгүйг 10 жилийн турш хорьж байсан байшинг нураасан юм.
0 Сэтгэгдэл
2013.09.04
























