“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Орост “Их 20”-ийн уулзалт эхэлнэ
Өнөөдөр эхэлж Оросын Санкт Петербург хотноо Их 20 гүрний чуулга уулзалт байна. Чуулга уулзалтын хүрээнд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, санхүү ба валютын системийг шинэчлэн өөрчлөх, санхүүгийн хяналтыг өөрчлөх, эрчим хүчний зах зээлийг хөгжүүлэх, ажил олголтыг хангах, олон талт худалдааг бэхжүүлэх, авлигатай тэмцэх гэсэн гол сэдвүүдийг авч хэлэлцэнэ. Энэ удаагийн уулзалтыг Сирийн эсрэг явуулах цэргийн ажиллагаа, Америкийн тагнуул асан Сноудений хэрэг нэлээд ээдрээтэй болгосон. Экс тагнуул Сноуденийг нутагтаа орогнох зөвшөөрөл өглөө гэж Америкчууд их хилэгнэсэн. Оросуудын хийсэн алхамын хариу болгож Обама энэ удаагийн уулзалтад оролцохоос татгалзаж магадгүй гэж яригдаж байв. Обама нь Санкт Петербургт болох уулзалтад оролцоно гэдгээ мэдэгдсэн ч энэ үеэр их гүрний удирдагчийн ёсоор зохион байгуулж байгаа улсын төрийн тэргүүний хажууд бус харин эсрэг талд нь сууж байхаар болсон байна. Сирид бий болсон нөхцөл байдлыг чуулга уулзалтын үеэр хэлэлцэнэ гэж тохиролцоогүй байсан ч дэлхий нийтийн анхаарлыг татсан асуудал болохоор 20 улсын төрийн тэргүүн хүссэн хүсээгүй авч хэлэлцэх бололтой. Ингэхдээ нэг талаас Өрнөдийн орнууд Путинийг Башар Асадыг дэмжихээ зогсоох, Сирид цохилт өгөхийг зөвшөөрүүлэх гэж ятгана. Нөгөө талаас Путин нь Өрнөдийн удирдагчдыг Сирийн эсрэг зэвсэг хэрэглэхээс татгалзуулах гэж ятгах нь бараг гарцаагүй болж таарлаа.
“Их 20” гэдэг нь Дэлхийн ДНБ-ий 90 хувь, хүн амын 2/3-ийг эзэлдэг 20 улсын эдийн засгийн чуулга уулзалт юм. 2010 оноос эхлэн чуулга уулзалт нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчдийн төвшинд явагдах болсноор ач холбогдол нь эрс нэмэгдсэн юм. “Их 20”-ийн тоонд Австраль, Аргентин, Бразиль, Их Британи, Герман, Европын холбоо, Энэтхэг, Индонез, Итали, Канад, Хятад, Мексик, Орос, Саудын Арави, АНУ, Турк, Франц, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Япон багтдаг.
“Их 20” гэдэг нь Дэлхийн ДНБ-ий 90 хувь, хүн амын 2/3-ийг эзэлдэг 20 улсын эдийн засгийн чуулга уулзалт юм. 2010 оноос эхлэн чуулга уулзалт нь Ерөнхий сайд, Ерөнхийлөгчдийн төвшинд явагдах болсноор ач холбогдол нь эрс нэмэгдсэн юм. “Их 20”-ийн тоонд Австраль, Аргентин, Бразиль, Их Британи, Герман, Европын холбоо, Энэтхэг, Индонез, Итали, Канад, Хятад, Мексик, Орос, Саудын Арави, АНУ, Турк, Франц, Өмнөд Африк, Өмнөд Солонгос, Япон багтдаг.
0 Сэтгэгдэл
























