Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Ким Чен Уны эхнэр барууны хэв маягаар үсээ засуулжээ
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эхнэр өөрийн гадаад төрхөөрөө олон нийтийг гайхшруулсан байна. Ли Соль Жу хатагтай нутгийн “Моранбон” хамтлагийн концерт үзэхээр ирэхдээ умард солонгост удаан хугацааны турш мөрдөгдсөн удирдагчийн эхнэр урт үстэй байдаг уламжлалыг эвдэн үсээ барууны хэв маягаар тачирхан халимаг болгон засуулсан байжээ. Тэргүүн хатагтай ингэж улс орондоо хориглоод байсан хэв маягаар үсээ засуулснаас гадна хувцасныхаа ч хэв загварыг огт өөрөөр сонгож захтай хөх цэнхэр цамч өмссөн нь нэгэн ижил дүрэмт хувцас өмсдөг солонгост ёстой л олныгг алмайруулсан явдал болсон байна.
Барууны ийм хэв маяг нь Ли Сольд тун аятайхан зохиж илүү их загварлаг болгосон байна гэж шинжээчид үзэж байгааг өмнөд Солонгосын хэвлэлүүд онцолжээ.
Зарим нь үүнийг удирдагч Ким Чен Унд өөрт нь богинохон халимаг үс таалагддагтай холбоотой гэж тайлбарлаж байна. Умард Солонгост удирдагчийн хувцас, үсний хэв загвар нь олон нийтийн дууриал болдог. “Моранбон” хамтлагийн жүжигчид дараагийнхаа концертод үсээ богинохон засуулчихсан байсан нь үүний нэг илрэл.
БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны эхнэр өөрийн гадаад төрхөөрөө олон нийтийг гайхшруулсан байна. Ли Соль Жу хатагтай нутгийн “Моранбон” хамтлагийн концерт үзэхээр ирэхдээ умард солонгост удаан хугацааны турш мөрдөгдсөн удирдагчийн эхнэр урт үстэй байдаг уламжлалыг эвдэн үсээ барууны хэв маягаар тачирхан халимаг болгон засуулсан байжээ. Тэргүүн хатагтай ингэж улс орондоо хориглоод байсан хэв маягаар үсээ засуулснаас гадна хувцасныхаа ч хэв загварыг огт өөрөөр сонгож захтай хөх цэнхэр цамч өмссөн нь нэгэн ижил дүрэмт хувцас өмсдөг солонгост ёстой л олныгг алмайруулсан явдал болсон байна. Барууны ийм хэв маяг нь Ли Сольд тун аятайхан зохиж илүү их загварлаг болгосон байна гэж шинжээчид үзэж байгааг өмнөд Солонгосын хэвлэлүүд онцолжээ.
Зарим нь үүнийг удирдагч Ким Чен Унд өөрт нь богинохон халимаг үс таалагддагтай холбоотой гэж тайлбарлаж байна. Умард Солонгост удирдагчийн хувцас, үсний хэв загвар нь олон нийтийн дууриал болдог. “Моранбон” хамтлагийн жүжигчид дараагийнхаа концертод үсээ богинохон засуулчихсан байсан нь үүний нэг илрэл.

0 Сэтгэгдэл
























