Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
III, IV хорооллын эцсийн уулзварын нэвтрүүлэх чадвар эрс нэмэгдлээ
Баянгол дүүргийн VII, XIII хорооны нутаг дэвсгэр Хорооллын эцсийн уулзварыг “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчилж, өнөөдөр албан ёсоор нээлээ. Тус уулзварын зарим зорчих хэсгийн эгнээ цөөнөөс гадна замын элэгдэл эвдрэл их байсан. Мөн хөдөлгөөний зохион байгуулалт буруугаас шалтгаалан түгжрэл үүсэх, тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, шүргэлцэх зөрчил цөөнгүй гардаг байсныг замын хөдөлгөөнд оролцогчид сайн мэднэ.
Тэгвэл уулзварын зорчих хэсгийн талбайг 2902 ам метрээр өргөтгөж, нийт 13046 ам метр талбайд асфальтбетон хучилт хийгээд байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь 2 эгнээтэй байсан зорчих хэсэг 3 болон 5 эгнээтэй, 3 эгнээтэй байсан нь 4 эгнээ бүхий зорчих хэсэгтэй болсон гэсэн үг. Түүнчлэн, уулзварын өргөтгөлд орсон инженерийн шугам хоолойг цогцоор нь шинэчилсэн юм. Зорчих хэсгийг өргөтгөхдөө замын голын хэт өргөн тусгаарлах зурвасыг ашигласан нь газар чөлөөлөлт гэх мэт нэмэлт ажил шаардахгүйгээр зам барилгын ажлыг богино хугацаанд дуусгахад дөхөм болсон байна. Энэ ажлын зураг төслийг “Ти Ай Би” ХХК боловсруулж, “Паблик роуд” ХХК зам барилгын ажлыг гүйцэтгэлээ.


Уулзварыг ийнхүү өргөтгөж, хөдөлгөөний зохион байгуулалт, орчны тохижилтыг сайжруулж, зохих тэмдэг тэмдэглэгээ, гэрлэн дохио, гэрэлтүүлэг, явган зорчигчийн зориулалтын замтай болгосноор нэвтрүүлэх чадвар нь эрс нэмэгдэж байгаа юм. Үүнээс гадна зөвхөн тээврийн хэрэгслээр зорчигчид төдийгүй нийт замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал хангагдана.
“Гудамж” төслийн хүрээнд хамгийн эхлээд Өргөөгийн уулзварыг өргөтгөн шинэчилсэн. Одоо энэ уулзвар шинэчлэгдлээ. Гэмтлийн эмнэлгээс уруудсан замыг I хорооллын арын замтай шууд холбосон шинэ уулзвар удахгүй ашиглалтад орно. Дараагийн ээлжинд Ахуйн үйлчилгээний уулзварыг өргөтгөнө. Мөн Тасганы уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажил дуусч байна. Ингэснээр хороолол чиглэлийн авто замын сүлжээг цогцоор нь шинэчилж, иргэдийн цаг, мөнгийг хэмнэх, стресс бухимдалгүй зорчих, ая тухтай амьдрах нийгэм-эдийн засгийн олон талын үр дүн гарах боломжтой.
Хорооллын эцсийн уулзвар нь “Гудамж” төслийн хүрээнд өргөтгөн шинэчлэхээр төлөвлөсөн 33 уулзвараас ашиглалтад орж буй 11 дэх уулзвар нь юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан