Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Британийн парламентын гишүүд насанд хүрэгчдийн сайт руу хандсан гэнэ
“Huffington Post UK” интернэт сайтын мэдээлж байгаагаар өнгөрсөн жил Британийн парламентын гишүүд ажлын байрнаасаа порно сайтууд руу 300 мянга гаруй удаа хандсан байна. Британийн парламентын байр болох Вестминстерийн ордонд таван мянга гаруй хүн ажилладаг. Гэхдээ зөвхөн насанд хүрэгчдэд гэсэн тодотголтой сайт руу парламентын жирийн ажилтнууд төдийгүй гишүүд, тэдний туслахуудын компьютерээс хандаж байсныг тогтоосон байна.

Энэ таагүй мэдээтэй холбоотойгоор парламентын хэвлэлийн алба мэдэгдэл хийхдээ хандалтын тоо бодит байдалд нийцэхээргүй өндөр байна гэжээ. Учир нь насанд хүрэгчдийн зарим сайт нэвтэрсний дараа дахин шинэчлэгдэж хандалтын тоог нэмэгдүүлдэг, мөн хэрэглэгчийн хүсээгүй байсан сурталчилгаа, баннерийг нээж хандалтын тоогоо өсгөдөг гэж нэрээ хамгаалахыг оролдсон аж.
Үүнээс өмнө Пентагоны албан хаагчид, Уэлсийн Засгийн газрын гишүүд насанд хүрэгчдэд зориулсан сайт үзэж байгаад баригдаж байсан удаатай.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан