Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
Б.Энхбаяр: Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй байхыг үүрэг болголоо
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
Дайны ул мөрийг хадгалж үлдсэн хот
1944 оны зургадугаар сарын 10-ны өглөө германы гауптштурмфюрер Канаар толгойлуулсан “Дер Фюрер” хорооны нэгдүгээр батальон францын Орадур-сюр-Глан тосгоныг бүслэн оршин суугчдыг нь тосгоны төвд цугларахыг тушаан эрчүүдийг бүгдийг нь буудан хороосон байна. Эндээс ердөө таван эрэгтэй л зугтааж, 197 хүн амь үргэдсэн гэдэг.
Харин эмэгтэйчүүд хүүхдүүдийг бүгдийг нь сүмд оруулан гал тавьж сүмээс гарахыг оролдсон хүмүүсийг буудан хорооход нийтдээ 240 эмэгтэй, 205 хүүхэд алагдаж ганцхан эмэгтэй амьд гарсан байна.

Тосгоныг бүхэлд нь галдаж сүйтгэжээ. Дайны дараа 1953 оны арванхоёрдугаар сарын 12-нд Бордо хотноо энэ аллагад оролцосон 200 цэргээс 65-ыг нь шүүх хурал эхэлсэн байна. Гэхдээ 28 хүн л шүүхийн өмнө очиж бусдыг нь ардчилсан германы талд шилжүүлэн өгчээ.
Энэ тушаалыг өгсөн генерал Карл-Ханс Ламмердинг шүүхийн шийдвэр хүлээлгүйгээр 1971 онд нас барсан бол салааны дарга унтерштурмфюрер СС Хайнц Бартыг 1983 онд Ардчилсан германд бүх насаар нь хорих ялаар шийтгэж 1997 онд өвчний учир сулласан байна.

Харин энэ аймшигт хэргийн ул мөр болсон Орадур-сюр-Глан тосгон өнөө болтол дэлхийн хоёрдугаар дайны аймшигт ул мөрийн гэр болон яг хэвээрээ, дайны аймшгийг сануулах үзмэрийн хот болон байсаар байгаа нь энэ.

0 Сэтгэгдэл