Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
В.Путиний нутагт Б.Обама ганцаардав
Санкт-Петербургт болж буй Их 20-ийн уулзалтын хэлэлцэх үндсэн сэдэв уг нь дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал болоод татвараас зайлсхийж буй үндэстэн дамнасан корпорацуудыг хэрхэн үнэнч шудрагаар татвар төлдөг болгох тухай. Гэвч өдгөө дэлхийн нийтийн ярианы халуун сэдэв болоод буй Сирийн асуудлыг дэлхийн удирдагчид ярилцахгүй өнгөрч чадсангүй. Нэгэнт албан ёсны хэлэлцэх асуудалд багтаагүй Сирийн талаар оройн зоогийн үеэр ярилцвал ямар вэ хэмээн В.Путиний санал болгосны дагуу дэлхийд эдийн засгийн хөгжлөөр тэргүүлэгч 20 орны төрийн тэргүүн оройн зоог хамт барих зуураа хэлэлцжээ. Харин зоогийн үеэр Сирийн асуудлаар хоёр тал болоод байгаа В.Путин, Б.Обамагийн хүчний харьцаа бараг тэнцвэргүй болж, нутагтаа байгаа Оросын Ерөнхийлөгчийн байр суурийг дэмжигчид дийлэнх нь болж, АНУ-ын төрийн тэргүүнийг ганцаардуулжээ.

Б.Обама Сирийн удирдагч Башар Аль Ассадын дэглэмийн эсрэг цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байгаа бол В.Путин энэ санааг эрс эсэргүүцэж, НҮБ-ын зөвшөөрөлгүйгээр АНУ цэргийн ажиллагаа явуулбал түрэмгийлэл гэж үзэх болно хэмээн мэдэгдэж буй билээ. Тэрээр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керриг Сирийн талаар худал мэдээлэл цацаж, Сирид цэргийн ажиллагаа явуулах зөвшөөрөл хүсч байна хэмээн Их 20-ийн чуулган эхлэхээс өмнөхөн мэдэгдсэн нь багагүй шуугиан дэгдээсэн. Ганц В.Путин ч биш, Их 20-ийн дийлэнх орны удирдагчид АНУ-ыг Сирийн эсрэг цэргийн ажиллагаа явуулахыг таашаахгүй байгаа нь Петербургийн оройн зоогийн үеэр тодорхой харагджээ. Европын Холбооны бодлого тодорхойлогчид болох Херман Ван Ромпэй болон Хосе Мануэль Барросо нар Сирийн хямралыг улс төрийн яриа хэлэлцэрийн замаар л шийдэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа ил тод мэдэгдсэн байна. Хятад ч Сирид цэргийн ажиллагаа явуулахын эсрэг байгаагаа мэдэгдэж, ийм алхам нь дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, газрын тосны үнийг өсгөнө хэмээн сануулжээ.


Ромын пап лам хүртэл хүч хэрэглэхээс өмнө эвээр асуудлыг шийдэх гарц хайхыг Их 20-ийн удирдагчдад илгээсэн захидалдаа дурджээ.
 Одоогийн байдлаар Б.Обамагийн шийдвэрийг дэмжиж буй цорын ганц улс нь Франц болоод байна. Францаас бусад Их 20-ийн нэг ч орон Сирийн асуудлаар хүч хэрэглэх нь зүйтэй гэж шийдэж зүрхлээгүй байгаа юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан