Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Үүнийг л хувь тавилан гэх байх
Одоогоос яг 60 жилийн өмнө буюу тэртээ 1953 онд Эрни Жинаулт гэх эр Нью-Йорк дахь Карбино үнэт эдлэлийн дэлгүүрээс гараад хамгийн сүүлийн автобусанд суужээ. Тэндээс Эрни саяхан танилцсан найз бүсгүй Жоан Ладосирдоо гэрлэх санал тавихаар бөгж авсан ч Солонгосын дайны улмаас хайрт бүсгүйтэйгээ дахин уулзаж чадаагүй аж. Зургаан сарын турш үерхсэн хосууд уулзах боломжгүй болсон ч нэгэн өдөр Эрнид нэгэн захидал ирсэн нь Жоан өөр хүнтэй болсон тухай захидал байсанд Эрни маш их сэтгэлээр унаж би ч мөн адил гэсэн утгатай хариу захидал илгээжээ. Гэвч сүүлд нь тэрээр худлаа ярисан талаараа “Huffington post”-д өгсөн ярилцлагадаа хэлсэн юм.
Ингээд Жоан жил үерхсэн Лоренс Тодд гэх эртэй хуримлан зургаан хүүхэд төрүүлсэн  бөгөөд нөхөр нь уушигны өвчнөөр 2010 онд нас барсан байна. Харин Эрни 1956 онд Розамир Брунет бүсгүйд дурлан гэрлээд есөн хүүхдийн эцэг эх болцгоожээ. 30 жилийн турш аз жаргалтай амьдарсны эцэст 1983 онд Роза зуурдаар хорвоог орхижээ. Тун удалгүй Кэролин гэх эмэгтэйтээ дахин гэрлэн 2011 он буюу саяхныг хүртэл амьдарч байгаад мөн л хачирхалтайгаар хорвоог орхисонд ганцаараа маш их шаналжээ. Аавыгаа өрөвдсөн хүү нь Жоантай эргэн холбогдохыг ятгажээ. Ингээд нэг нэгнээ хүлээж байсан хосууд эргэн сайхан харилцаатай болж, Жоан Карбиногоос авсан бөгжөө өнгөрсөн сард түүндээ бэлэглэсэн байна. Энэ талаар Эрнигийн хүү хэлэхдээ: “Тэд хэдийгээр хөгширсөн ч бүх дурсамжаа маш сайн санадаг. Бас бидэнд ярих их дуртай. Эргээд заавал учрах ёстой болохоор л ийм сайхан үйл явдал боллоо” хэмээн Huffpost сонинд ярьжээ. Олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн тэдний хайранд баяр хүргэсэн зурвас тоогоо алдсан гэнэ.
П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
сонирхолтой л юм
Хамгийн их уншсан