Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Британийн депутат, Путиныг гар хангалга хийгч гэлээ
Их британийн парламентын гишүүн, консерватив намын төлөөлөгч Хенри Смит өөрийн твиттер хуудсандаа Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг тун таагүй нэрлэснийг Их британийн Засгийн газрын тэргүүн Дэвид Кэмерон шүүмжилсэн байна.

Депутат ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг «tosser» гэж бичсэн нь орчин үеийн англи хэлэнд маш муухайгаар доромжилсон үг юм байна. Wiki-толь бичгээр шүүхэд нэг утга нь “гар хангалга хийгч” гэж орчуулж болдог байна.
Сирийн Башар Асадын дэглэмийг дэмжиж байгаа Оросын ерөнхийлөгчид хандах хандлагаа Британийн парламентч ингэж илэрхийлжээ.
“Би байнга твиттерт ороод байдаг ч хүн биш. Гэхдээ олон улс хоорондын улстөрийн асуудал гэдэг байх ёстой байрандаа л байх ёстой гэж үзэж байна” гэж Британийн Ерөнхий сайд хэлжээ. “Бид байр сууриа зөв илэрхийлж, уян хатан гаргах ёстой” гэж тэр бас хэлсэн байна.
Хенри Смитийн энэ үг Москва Лондонгийн харилцаанд ямар нэгэн хэмжээгээр хатуудаж байгааг оросын өндөр албаны нэг түшмэлийн сэтгүүлчдийн өмнө хэлсэн “Британи бол жижиг арал, тийшээ хэн ч анхаарахгүй шүү дээ” гэсэн үгнээс харж болно.
ОХУ-ын ерөнхийлөгч Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков энэ үгийг “тэр бодит байдлын талаар ямар ч ойлголтгүй байгаа юм байна” гэж тайлбарлажээ.
Харин Хенри Смит өөрийнхөө байр суурийг огтхонч өөрчлөлгүйгээр “Путины дэглэм өөрийнхөө улс оронд хүний эрхийг зөрчдөг болохоор Сирийн ард түмнийг гаргуунд гаргаж байна” гэж хэвлэлд ярьжээ. Тэр бас “Хэрвээ би төлөөлөгчдийн танхимд үг хэлсэн бол магадгүй илүү албан ёсны үг хэлэх байсан байх. Харин энд бол сэтгэгдлээ үлдээж байна гээд твиттерт бичсэн өнөөх үгээ давтсан байна.
Сирийн эсрэг барууны орнууд довтолбол Сирид тусална гэдгээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагт мэдэгдсэн юм. Тэр бас Москва одоо ч гэсэн Дамаскт зэвсэг нийлүүлж, эдийн засаг, хүмүүнлэгийн хүрээнд хамтран ажиллаж хүмүүнлэгийн тусламж үзүүлсээр байгаа гэсэн юм.

0 Сэтгэгдэл