Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Жириновский: Балти орчмын улсыг заавал устгах хэрэгтэй
Оросын либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский сая бас нэгэн дуулиант мэдэгдэл хийлээ. Тэрээр Сирид цэргийн цохилт өгөх гэсэн барууны орнуудын бодлогыг дэмжиж байгаа Балтийн орнуудыг бүслэн устгах хэрэгтэй хэмээн “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгджээ.
“Энэ ноход манай гариг дээр хуцсаар байх уу. Балти орчмынхныг бүслээд бүрэн устгах хэрэгтэй. Тэнд байгаа пуужингууд таван минутын дотор л Москвад ирнэ. Бидэнтэй учрахад тэдэнд 50 минут л шаардлагтай. Тэд манай Москваг энэ хугацаанд 10 удаа бөмбөгдөнө гэсэн үг. Ийм л зүйлийг Латви, Литва, Эстончууд хийх гэж байна. Ийм зүйлийг өршөөж болох уу даа. Хэзээ ч үгүй. Тэндээс НАТО-гийн пуужин нисч ирэхээс өмнө устгах хэрэгтэй. Бүрэн устгаж газрын хөрснөөс арчина. Үүнийг тэдний тэнэг удирдагчид мэдэхгүй байна. Харин ч Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцоно гэнэ. Тэр Латви, Литва, Эстонийн удирдагчдын мөрөн дээр толгой гэж байна уу” гэж Жириновский хэлжээ. Тэр бас “Хэрэв би ерөнхийлөгч байсан бол Латви, Литва, Эстоноос Элчин сайдаа татах байсан. Бид та нарт Клайпедуг өгсөн. Бид орос цэргүүдийнхээ цусаар тэр газар нутгийг авч өгсөн. Одоо Клайпедугаас үтэр түргэн зайлцгаа. Вильнюсын хязгаарыг Лукашенкод өг. Нарва, Кохтла-Ярва хотод оросууд амьдарч байна. Зүүн Эстонийг бол Ленинград мужид оруул. Дорнод Латвийг Смоленск, Псков мужид нэгтгэх хэрэгтэй” гэжээ.
Латвийн ерөнхийлөгч Даля Грибаускайт Либерал ардчилсан намын тэргүүний энэ үгийг “ухаангүй балай үг” гэсэн байна. “Би үүнийг маш хариуцлагагүй үг гэж үзэж байна. Бид НАТО-гийн гишүүн болоод 10 жил болж байна. Хамгийн гол нь бид Балтийн орнуудын аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд өөрийн гэсэн агаараас эсэргүүцэн хамгаалах системтэй байгаа. Тэгэхээр бид айх аюулгүй тайван байна, харин ч мушийж сууна” гэж хэлснийг хэвлэлүүд ишилжээ. Жириновскийн мэдэгдлийг Латвийн Гадаад хэргийн яам хэлэлцээд Латви улс хөрш орнууд, түүн дотроо Оростой харилцан ойлголцож бие биенээ хүндэтгэсэн сайн хөршийн харилцаатай байдаг гэсэн мэдэгдэл тараасан байна. “Төрийн Думын гишүүн Владимир Жириновскийн зүгээс Балтийн орнуудыг түрэмгийлэх тухай ээлжит хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд харамсч байна. Гадаад хэргийн яам үүнийг хариуцлагагүй мэдэгдэл хэмээн үзэж Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Андрей Пилдегович энэ асуудлаар ОХУ-ын Элчин сайд Александр Вешняковтой уулзаж ярилцлаа” гэж мэдэгдэлд дурджээ.
“Энэ ноход манай гариг дээр хуцсаар байх уу. Балти орчмынхныг бүслээд бүрэн устгах хэрэгтэй. Тэнд байгаа пуужингууд таван минутын дотор л Москвад ирнэ. Бидэнтэй учрахад тэдэнд 50 минут л шаардлагтай. Тэд манай Москваг энэ хугацаанд 10 удаа бөмбөгдөнө гэсэн үг. Ийм л зүйлийг Латви, Литва, Эстончууд хийх гэж байна. Ийм зүйлийг өршөөж болох уу даа. Хэзээ ч үгүй. Тэндээс НАТО-гийн пуужин нисч ирэхээс өмнө устгах хэрэгтэй. Бүрэн устгаж газрын хөрснөөс арчина. Үүнийг тэдний тэнэг удирдагчид мэдэхгүй байна. Харин ч Сирийн эсрэг цэргийн ажиллагаанд оролцоно гэнэ. Тэр Латви, Литва, Эстонийн удирдагчдын мөрөн дээр толгой гэж байна уу” гэж Жириновский хэлжээ. Тэр бас “Хэрэв би ерөнхийлөгч байсан бол Латви, Литва, Эстоноос Элчин сайдаа татах байсан. Бид та нарт Клайпедуг өгсөн. Бид орос цэргүүдийнхээ цусаар тэр газар нутгийг авч өгсөн. Одоо Клайпедугаас үтэр түргэн зайлцгаа. Вильнюсын хязгаарыг Лукашенкод өг. Нарва, Кохтла-Ярва хотод оросууд амьдарч байна. Зүүн Эстонийг бол Ленинград мужид оруул. Дорнод Латвийг Смоленск, Псков мужид нэгтгэх хэрэгтэй” гэжээ. Латвийн ерөнхийлөгч Даля Грибаускайт Либерал ардчилсан намын тэргүүний энэ үгийг “ухаангүй балай үг” гэсэн байна. “Би үүнийг маш хариуцлагагүй үг гэж үзэж байна. Бид НАТО-гийн гишүүн болоод 10 жил болж байна. Хамгийн гол нь бид Балтийн орнуудын аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд өөрийн гэсэн агаараас эсэргүүцэн хамгаалах системтэй байгаа. Тэгэхээр бид айх аюулгүй тайван байна, харин ч мушийж сууна” гэж хэлснийг хэвлэлүүд ишилжээ. Жириновскийн мэдэгдлийг Латвийн Гадаад хэргийн яам хэлэлцээд Латви улс хөрш орнууд, түүн дотроо Оростой харилцан ойлголцож бие биенээ хүндэтгэсэн сайн хөршийн харилцаатай байдаг гэсэн мэдэгдэл тараасан байна. “Төрийн Думын гишүүн Владимир Жириновскийн зүгээс Балтийн орнуудыг түрэмгийлэх тухай ээлжит хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд харамсч байна. Гадаад хэргийн яам үүнийг хариуцлагагүй мэдэгдэл хэмээн үзэж Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Андрей Пилдегович энэ асуудлаар ОХУ-ын Элчин сайд Александр Вешняковтой уулзаж ярилцлаа” гэж мэдэгдэлд дурджээ.
0 Сэтгэгдэл
Zochin
Jirinovskii gej nohoin gulug, ene myy odoo hurtel uheegui bgamy?
2013.09.08
























