“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө
“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа
ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
ЕВРОАЗИЙН МУЗЕЙН УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД ЧУУЛЛАА
АТГ: Нийслэлд хэрэгжиж буй төслүүдтэй холбогдуулан 8 хүнд Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан
Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унасан осол гарчээ
Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно
Сирийн босогчид хүмүүнлэгийн ажилтнуудыг сүрдүүлжээ
Сири дэх хүмүүнлэгийн ажилтнуудыг зэвсэгт бүлэглэлүүд сүрдүүлсэн гэж НҮБ-ын дээд албан тушаалтан Валери Амос мэдэгдлээ. НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал хариуцсан даргын хэлснээр, НҮБ-ын 11 ажилтан тус улсад амь үрэгдэж, хулгайлагдсан нэлээд хэдэн тохиолдол гараад байгаа аж.

НҮБ-ын ажилтнууд сүүлийн хэдэн долоо хоног, сард зэвсэгт бүлэглэлүүдийн сүрдүүлэгтэй тулгараад байна гэж тэрбээр хэллээ.
Сирийн Улаан загалмайн нийгэмлэгийн сайн дурын олон ажилтан, үүний дотор НҮБ-ын ажилтнууд амь үрэгдээд байна гэж тэрбээр хэлэв. Нийт 11 хүн амь үрэгджээ.
НҮБ-ын 4500 орчим ажилтан Сирийн засгийн газар, босогчдын аль алиных нь хяналтад байдаг бүс дэх төрийн бус болон хамтын нийгэмлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Сирийн 22 сая хүн амын гуравны нэг гаруйд хүмүүнлэгийн тусламж хэрэгтэй байна гэж тэрбээр хэлэв. Сирийн ард иргэд хөрш улсууд руу олноороо дүрвэж буйг Амос онцлон тэмдэглэсэн юм.
Түүний тооцоогоор, Ливан дахь Сирийн дүрвэгчдийн тоо энэ оны эцэс гэхэд нэг сая давахаар байна.
Сирийн мөргөлдөөний улмас 100 мянга гаруй хүн амь үрэгдэж, зургаан сая гаруй хүн дүрвээд байгаа ажээ. Тус улсын ард түмэнд туслахад 4,4 тэрбум доллар хэрэгтэй байна гэж НҮБ энэ оны эхээр мэдэгдэж байсан ч энэ дүн одоо 40 хувиар өсөөд байгаа билээ.
Одоогоор НҮБ-ын 15 бүлэг Сирид ажиллаж, энхийн сахиулагчдын баг байдлыг хянаж байна.

0 Сэтгэгдэл