Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Австралийг зорьсон цагаачдын завийг шууд буцаана
Австралийн Ерөнхий сайдаар сонгогдоод буй Тонни Эббот юуны түрүүнд тус улсаас цагаачлал хүсэн хууль бусаар ирдэг гадаадынхны эсрэг хатуу зогсч, энэ явдлыг таслан зогсооно хэмээн мэдэгдлээ. Австрали руу амь насаараа дэнчин тавьж усан онгоц, завиар зорин ирдэг гадаадын цагаачид сүүлийн хэдэн жилийн турш тус улсын эрх баригчдын толгойны өвчин байсан явдлыг Тонни Эббот өөрийн Засгийн газрын үед төгсгөл болгохоор шийдсэн бололтой. Түүний хэлснээр бол Австралийг зорин ирсэн цагаачдын онгоцыг замаас нь шууд буцаах хатуу арга хэмэээ авч байх гэнэ. Австралийн энэ удаагийн сонгуулиар олон нийтийн хамгийн анхаарал татсан сэдвүүдийн нэг нь ч энэхүү цагаачдын тухай асуудал байсан юм. Мөн түүнчлэн Австралийн эдийн засгийн томоохон хүч хөдөлгүүр болж байсан уул уурхайн огцом үсрэлтийн жилүүд ард хоцорч байгааг дагаад эдийн засгийн өсөлтийн хурд саарч буй. Шилжилтийн энэ үеийг хэрхэн даван туулах вэ гэдэг эрх баригчдын хувьд хамгийн том асуудал. Зургаан жил Хөдөлмөрийн намын бодлогыг харсан австраличууд Тонни Эбботтоор удирдуулсан Либерал-Үндэсний эвсэл уул уурхайн огцом хөгжлийн дараах жилүүдэд улс орноо хэрхэн авч явахыг харах үлдэж байна.  
Тонни Эбботын Засгийн газрын үед Австралийн гадаад бодлого төдийлэн өөрчлөгдөхгүй байх хэмээн зарим ажиглагч үзэж байгаа ч ирээдүйн Ерөнхий сайд гадаадын зээл тусламжид зориулдаг төсдийг 4,5 тэрбум доллараар хасч танах болно гэдгээ амалжээ. Энэ нь Австралийн зээл тусламжийн ашгийг хүртдэг Шинэ Зеландаас эхлээд олон оронд хүндээр тусах юм.

Тонни Эббот эхнэр, гурван охины хамт ялалтын баяраа тэмдэглэж байгаа нь.


Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
zuv ene hun eh ornihoo tuluu ene buhniig hiih gej baigaa ni uneheer gaihamshig, ingej baij l ter uls oron togtono. gaihamshigtai hun baina.
ЗӨВ ШҮҮ
Хамгийн их уншсан