Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Барак Обама Сирийн асуудлаар телевизэд ярилцлага өгчээ

   
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама өнөөдөр Сирийн асуудлаар хэд хэдэн телевизэд ярилцлага өгсөн байна. Тэрээр CNN, ABC, NBC и "Fox-news" зэрэг зургаан ч телевизийн сэтгүүлч сурвалжлагчид дэлхий нийтийн анхаарал татаад байгаа энэ сэдвийн талаар ярьжээ. Сирийн асуудлаас  болоод ерөнхийлөгч Лос-Анжелос явах гэж байснаа ч хойшлуулж Конгрессын гишүүдтэй уулзаж байгаа юм байна. Барак Обамагийн энэ ярилцлагууд даваа гарагт эфирт гарах бол PBS телевизээр Сирийн ерөнхийлөгч Башар Асадын ярилцлага бас өнөөдөр гарах юм байна. Тус телевизийн хөтлөгч Чарльз Роузу өөрөө Дамаск дахь Башар Асадын ордонд очиж энэ ярилцлагыг авсан юм байна. Роуз өөрөө ч Сирийн удирдагч Дамаскийн орчимд засгийн газрын цэрэг химийн зэвсэг хэрэглэсэн гэдгийг няцааж байна хэмээн өнгөрсөн ням гарагт СВS телевизийн эфирээр ярьсан юм. Түүнийхээр бол хэрвээ барууны орнууд бөмбөгдөөд эхэлбэл улс орны нь хүчний тэнцвэрийг алдагдуулж мэднэ хэмээн ерөнхийлөгч Башар Асад  сэтгэл зовниж байгаагаа илэрхийлсэн гэнэ. 
Нэг сар хэртэй үргэлжилсэн амралтынхаа дараа АНУ-ын конгресс өнөөдрөөс эхлэн ажилдаа орж байна. Өнгөрсөн долоо хоногт Сирийн Башар Асад тэргүүтэй  засгийн газарт  тодорхой хугацааны, багахан хэмжээний цэргийн цохилт өгөх тухай хуулийн төслийг Цагаан ордон өргөн барьсан юм. Энд хуурай замын цэрэг оролцуулахгүй байхаар тооцжээ. Энэ баримт бичиг амралтынхаа дундуур Вашингтонд цуглаж тусгай хуралдаан хийсэн  Сенатын гадаад бодлого хариуцсан хорооны дэмжлэгийг авсан юм. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан