Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
МИАТ БОИНГ ОНГОЦОО ДАВХАР ТҮРЭЭСЛЭЖ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани түрээсээр ашиглаж байсан хуучин “Boeing 767-300” онгоцоо Бангладешийн “Biman Bangladesh Airlines төрийн өмчит авиа компанид түрээслүүлж эхэллээ. Энэ онгоцоо нойтон түрээсээр буюу МИАТ компани агаарын хөлөг, техник үйлчилгээ, нисэх бүрэлдэхүүн, их биеийн болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын даатгалыг бүрэн хариуцах юм. Иймээс нисгэгч, инженер, үйлчлэгч, нислэгийн хяналт зохицуулагч нараас бүрдсэн 50 шахам хүний бүрэлдэхүүнтэй баг есдүгээр сарын 06-нд Бангладешийг зорьсон бөгөөд багийнхан анхны нислэгээ есдүгээр сарын 07-нд үйлдсэн байна. 

 

МИАТ компани алдагдлаа бууруулах зорилгоор түрээсийн онгоцоо анх удаа давхар түрээслэх шийдвэр гаргасан бөгөөд давхар түрээслэх гурван сарын хугацаанд тус онгоцоор үйлдэж байсан нислэгийг шинээр худалдан авсан “Boeing 767-300” агаарын хөлөгөөрөө нөхөхөөр төлөвлөж байна. МИАТ компани хоёр “Бойнг 767” онгоцтой бөгөөд энэ хоёр онгоц сард 140 цаг нислэг үйлддэг нь дэлхийн ийм төрлийн онгоцны дундаж ашиглалтаас 2.5 дахин бага байдаг байна.

Давхар түрээслэж буй онгоц нь МИАТ компани  “Эйрлизинг” компаниас гурван жилийн хугацаатай түрээсийн гэрээтэй юм. Онгоцыг давхар түрээслэхийн тулд “Эйрлизинг” компани, Төрийн өмчийн хороо, Иргэний нисэхийн ерөнхий газар, Зам тээврийн яамнаас зохих зөвшөөрлийг авсан бөгөөд үүнийг шийдэхэд компанийн хэмжээнд болон ажлын хэсэг томилон зохих байгууллагын төлөөлөлтэй хэлэлцэн ярилцах зэргээр гурван сар гаруй хугацаа зориулжээ. 

Давхар түрээсийн Боинг нь Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират улс уруу нислэг үйлдэх юм. Энэ онгоцоор энэ сарын 7-ноос аравдугаар сарын 6-ныг хүртэл өдөр бүр нислэг үйлдэж, аравдугаар сарын 6-наас 19 хүртэл түр завсарлаад, арванхоёрдугаар сарын 6-ныг хүртэл өдөр бүр нислэг үйлдэхээр төлөвлөжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан