Билгийн

Доллар (USD)

2870.0

Улаанбаатар

+27°C
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
Башар аль Ассад: “Баримтаа олон нийтэд үзүүлээч ээ” л гэж Б.Обамад хэлье

АНУ-ын дэлхий нийтэд ойлгуулах гэж оролдож буйгаар бол харгис дарангуйлагч, ард түмнийхээ өөдөөс химийн зэвсэг хэрэглэсэн аймшигт удирдагч гэгдэх Сирийн Ерөнхийлөгч Башар Аль Ассад сүүлийн гурван жилийн хугацаанд анх удаа барууны хэвлэлд ярилцлага өглөө. АНУ-ын PBS, CBS телевиз удтал Башар Ассадад хүсэлт тавьсны эцэст нэрт сэтгүүлч Чарли Роуз түүний албан өргөөнд очиж, ярилцлага авах эрхтэй болжээ. Өчигдөр АНУ-ын телевизээр цацагдсан ярилцлагыг одоо хүргэе.

-Наймдугаар сарын 21-нд яг юу болсон юм бэ?

-Химийн халдлага болсон гээд байгаа тэр газарт, тэр үед бид байгаагүй учраас тэнд тохиолдсон зүйлийн талаар итгэлтэй хэлж чадахгүй нь. Учир нь...
-Хэдийгээр та химийн зэвсэг хэрэглэсэн гэдэгт итгэлгүй байлаа ч тэнд юу тохиолдсоныг дүрс бичлэгээс харсан шүү дээ. Та бас амь үрэгдэгсдийн цогцсыг ч харсан.
-Үгүй ээ, би..
-Гэхдээ танай албаны хүмүүс тэнд байсан биз дээ?
-Би үгээ дуусгаагүй байна. Тэндээс өөр нэг газарт байсан манай цэргүүд бас химийн зэвсэгт өртсөн. Манай цэргүүд химийн зэвсэгт хордож, мөн эмнэлэгт хүргэгдсэн. Гэвч Засгийн газар иргэдийнхээ эсрэг химийн зэвсэг хэрэглэсэн гээд байгаа тэр газарт бол нотлох баримт гэх зүйл дүрс бичлэг, гэрэл зураг, хүмүүсийн мэдээллээр л хязгаарлагдаж байгаа. Тэнд манайхан байгаагүй. Манай зэвсэгт хүчин, цагдаа, хуулийн байгууллагын аль нь ч тэнд байгаагүй. Хэрвээ танд нотлох баримт байхгүй бол юу тохиолдсоныг яаж мэдэж ярих юм. Сири бол Америкийн засаг захиргаа биш. Бид нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд итгэж ажлаа явуулдаггүй, бодит байдалд л дүгнэлт хийдэг.
-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн мэдэгдсэнээр танай армийн мэдэлд байдаг газраас босогчдын бүс нутаг руу пуужин харваж байгааг харуулсан хиймэл дагуулын зураг байгаа гэсэн. Тэдэнд бас химийн зэвсгийн тухай мэдээллийг замаас нь олж авсан баримт бий гэсэн. Тэгэхээр Жон Керригийн хэлээд байгаа эдгээр зүйлс хангалттай баримт биш гэж үү?
-Үгүй ээ. Тэр зөвхөн тэдгээр баримтад итгэлтэй байгаагаа л хэлсэн. Түүнийгээ бусдад үнэмшүүлэх гэж ятгасан. Тэгэхээр энэ бол баримт биш. Харин оросуудад үүний яг эсрэг нотолгоо байгаа шүү дээ. Тэр пуужинг босогчдын хянадаг бүс нутгаас харвасан болохыг харуулсан баримт. Керригийн  мэдэгдэл надад юуг санагдуулсан бэ гэхээр  Колин Павел Иранд дайн хийхийн өмнө тэнд хүн амыг бөөнөөр устгах аюултай зэвсэг байна гэж яаж худал мэдэгдэж байсан явдал. Тэр баримт байгаа гэж хэлсэн ч тэр нь худал баримт байсан. Энэ удаа ч Жон Керри ямар ч баримт үзүүлээгүй шүү дээ. Тэр зүгээр л баримт байгаа гэж хэлсэн.
-Бидний энэ ярилцлага өрнөж буй цаг үед Вашингтонд маш чухал шийдвэр гаргах гээд хэлэлцэж байна. Америкийн түүхийн бас нэгэн чухал цаг үед та Вашингтонд, Америкийн ард түмэнд, Конгрессын гишүүд, АНУ-ын Ерөнхийлөгчид хандаж юу хэлэхийг хүсч байна?
-Таны нэр дурдсан хүмүүсээс хамгийн чухал нь ард түмэн гэж би бодож байна. Олон нийтийн санал асуулгаас харвал америкчуудын олонх нь ганц Сирид ч бус дэлхийн хаана ч дайн гараасай гэж хүсэхгүй байгаа. Гэхдээ Конгресс ойрын хэдэн өдөрт санал хурааж шийдэх биз. Конгресс бол ард түмнээс сонгогддог, тэдний хүсэл сонирхлыг төрд төлөөлдөг газар. Тэгэхээр тэд хамгийн түрүүнд өөрсдөөсөө “Энэ бүх дайн тулаан Америкт юу өгөв” гэдгийг асуух хэрэгтэй.  Юу ч биш. Улс төр, эдийн засгийн хувьд ямар ч үр ашиг авчирсангүй, нэр хүндийг нь ч унагалаа. Нэгдсэн Улсын нэр хүнд олон улсын тавцанд хамгийн доод түвшиндээ хүртэл уначихаад байна. Тэгэхээр энэ бол АНУ-ын ашиг сонирхлын эсрэг дайн. Тэгвэл яагаад дайн хийх гээд байгаа юм?
Энэ дайн Аль-Кайдаг, өөрөөр хэлбэр есдүгээр сарын 11-ний халдлагаар америкчуудын аминд хүрсэн террористуудыг дэмжих болно. Тиймээс Конгрессын гишүүд засаг захиргаанаасаа химийн зэвсэг хэрэглэсэн гэх тэр баримт нотолгоог гаргаж тавихыг шаардаасай гэж хүсч байна.
Эцэст нь, Ерөнхийлөгчид хандан хэлэх зүйл бол бид түүний засаг захиргааны гаргасан шийдвэрүүдэд үнэхээр сэтгэл дундуур байна. Б.Обамагийн засаг захиргаанд Ж.Бушийн үеийнхээс огтхон ч ялгаа алга. Тэд өөр арга замаар яг ижил үйлдэл хийж байна. Тэгэхээр одоо Обамагийн засаг захиргаа өөрсдөд нь үнэхээр ямар ч баримт байхгүй гэдэг үнэнээ олон улсын өмнө хүлээвэл сул дорой буй харин ч хүчирхэг улс байгаа гэдгээ харуулах болно.
-Асуултаа дахин тавья. АНУ-ын Ерөнхийлөгч танай армийг химийн зэвсэг хэрэглэсэн гэдэгт итгэлтэй байгаа шүү дээ. Энэ тохиолдолд та түүнд юу гэж хэлэх вэ?
-Би түүнд маш энгийнээр “Баримтаа олон нийтэд үзүүлээч ээ” л гэж хэлэх байна. Ил тод байя.
-Хэрвээ тэр баримтаа гаргавал?
-Тэгвэл тэр баримтын тухай ярих боломжтой болно шүү дээ. Гэхдээ түүнд баримт байхгүй. Түүнд байхгүй учраас гаргаж тавихгүй байгаа юм. Керрид ч байхгүй. Танай засаг захиргааныхны хэнд ч баримт байхгүй. Хэрвээ байсан бол тэд анхнаасаа л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацах байсан юм.
-Тэд баримтаа Конгресст дэлгэн харуулсан шүү дээ?
-Юу ч харуулаагүй.
-Хиймэл дагуулын зураг,  химийн зэвсгийн тухай зурвас мэдээлэл гээд.
-Үгүй ээ, юу ч үзүүлээгүй.
-Тэд энэ баримтаа Конгресст өгчихсөн шүү дээ, эрхэм ээ.
-Та бол сэтгүүлч хүн. Баримтыг ол. Түүнийгээ олон нийтэд харуул.
-Тэд баримтаа Конгрессын төлөөлөгчдөд харуулсан. Харин та өөрийнхөө баримтыг харуулахгүй байна шүү дээ. Тан юу хийж байгаагаа, ямар төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдэхгүй байна.
-Юуны өмнө, 10 жилийн өмнө Колин Павелл худал баримт үзүүлж байсныг эргэн сануулаар байна. Хоёрдугаарт, та намайг америкчуудын баримт гээд байгаа зүйлд итгүүлэх гэж оролдож, бидэнд байгаа мэдээллийг үл тоож байна.
-Хэрвээ Сирийг агаараас довтолбол Ойрхи Дорнод дахь Америкийн баазууд руу хариу довтлох уу?
-Юу ч болж болно. Та бүхэн юу ч тохиолдож болно хэмээн бодох хэрэгтэй. Гэхдээ зөвхөн Засгийн газар хариу өгнө гэж бодох хэрэггүй. Учир нь, энэ бүс нутагт Засгийн газар ганц тоглогч нь биш. Олон янзын нам, бүлэг, үзэл санаа оршиж байна.
-Юу ч тохиолдож болно гэдгээрээ та яг юу хэлж байна?
-Ямар ч хариу барихыг үгүйсгэх аргагүй.
-Химийн зэвсгийн довтолгоо хүртэл үү?
-Хэрвээ босогчид, террористуудад химийн зэвсэг байгаа бол тийм зүйл тохиолдохыг үгүйсгэхгүй. Гэхдээ би ирээдүйг зөгнөгч биш болохоор юу тохиолдохыг хэлж мэдэхгүй нь.
-Сири рүү довтлох болов уу, та юу гэж бодож байна?
-АНУ-ын засаг захиргааны дээд албан тушаалын хүмүүс сүүлийн хоёр долоо хоногт хэрхэн худлаа ярьж байгаагаас харвал бид одоо адгийн муу зүйлд ч бэлэн байх хэрэгтэй болоод байна.
-Та бүхэн үүнд бэлтгэлтэй байна уу?
-Бид өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд өөр нөхцөл байдалд амьдарлаа. Тэгэхээр бид өөрсдийгөө бүх боломжоор л бэлтгэсээр ирсэн. Гэхдээ бэлтгэлтэй байна гэдэг нь бүх зүйл сайн болно гэсэн үг биш. Ямар нэг ухаангүй довтолгоо, мулгуу дайн байдлыг яаж ч муугаар эргүүлж болно.
-Муу байдал гэж чухам ямар байдлыг та хэлж байна?
-Учирч болзошгүй хор хохирлыг л хэлж байна. Анхны довтолгооны дараа ямар хор хохирол гарахыг хэн ч хэлж чадахгүй. Бүс нутгийн, тэгэхдээ манайх шиг том бүс нутгийн тухайн ярьвал ганц Сири ч биш маш олон өөр хоорондоо хамааралтай улс орон энд бий. Хэрвээ аль нэг газар руу нь пуужин харвал орхивол түүний хариуд хэн хаанаас ямар хохирол учруулж болох вэ гэдгийг хэлэхийн аргагүй.
-Тэгэхээр та АНУ довтолж эхэлбэл Иран ч юмуу Хезболла гээд танай холбоотон орон, цэргийн хүчнийхэн Сиритэй хамтрана гэж хэлэх гээд байна уу?
-Тийм ээ, шууд болон шууд бус замаар хор хохирол учруулах болно. Шууд гэдэг нь хүмүүс өөрийн улс орон, Засгийн газраа эргэн тогтоохыг хүснэ. Харин шууд бус гэдэг нь энэ бүс нутаг даяар тогтворгүй байдал үүсч, терроризм тархан, эргээд баруунд шууд нөлөөлөхийг хэлж байгаа юм.
-Хэрэв дайн эхэлбэл ямар хариу өгөх тухайгаа та Орос, Иран, Хезболлагийнхантай ярилцсан уу?
-Бид үүнийг Засгийн газар хоорондын маягаар албан ёсоор ярилцаагүй. Гэхдээ үүнээс гарч болох хор уршгийн талаар ярилцсаан. Учир нь,  хожмын үр дагавар, хор хохирол нь дайн тулаанаасаа ч илүү чухал зүйл шүү дээ. Америк Сирид довтоллоо гэхэд өмнө нь босогчдын эвдэлж сүйдэлж орхисон шиг тийм их хэмжээний гарз хохирол учруулж чадахгүй. Гэвч үр дагавар түүнээс хоёр дахин хүчтэй, хор хохиролтой байх болно.
-Хэрэв АНУ Сири рүү довтолбол энэ нь таны Засгийн газрыг унагаж, босогчдыг дэмжсэн хэрэг болно гэж үзэж байгаа?
-Гарцаагүй тийм. Америкийн ямар ч довтолгоо Аль Кайдагийн террористуудыг шууд дэмжсэн хэрэг болно.
-Одоо химийн зэвсгийн талаар ярья. Химийн зэвсэг хэрэглэхийг та зөвшөөрдөг үү?
-Юу гэсэн үг вэ?
-Химийн хортой элементийг дайны зэр зэвсэг болгон хэрэглэх нь зохистой гэж та үздэг үү?
-Бид ямар ч төрлийн химийн зэвсэг, хүн амыг бөөнөөр нь устгах зэвсэг, цөмийн зэвсгийн эсрэг зогсдог. Бид 2001 онд НҮБ-д санал тавьж, Ойрхи Дорнодын бүх орнуудыг хүн амыг бөөнөөр устгах аюултай зэвсгүүдээс ангижруулъя гэсэн. Гэтэл тэр саналыг маань АНУ эсэргүүцэж байсан.
-Гэхдээ та химийн зэвсэг хэрэглэхгүй гэдэг тохиролцоон дээр гарын үсгээ зураагүй шүү дээ?
-Хараахан зурж амжаагүй байна.
-Яагаад?
-Яагаад гэвэл Израильд хүн амыг бөөнөөр устгах зэвсэг бий. Тэд ч бас гарын үсэг зурах ёстой. Мөн Израиль манай газар нутгийг эзэмшиж байгаа. Тийм ч учраас бид Сири, Израиль гэж биш Ойрхи дорнод гэж ярьдаг юм.
-Химийн дайн нь цөмийн зэвсэгтэй ижилхэн хор нөлөөтэй гэж та бодож үзсэн үү?
- Бид алийг нь ч туршиж үзээгүй учраас мэдэхгүй ээ. /инээв/
-Тийм л дээ. Гэхдээ та төрийн тэргүүн хүн. Аливаа зэвсгийн хор хөнөөлийг ойлгож мэддэг байх?
-Техникийн хувьд энэ хоёр бол өөр зүйл. Гэвч, ёс суртахууны хувьд ижил. Эцсийн эцэст, аллага бол аллага.
-Тантай анх удаа ярилцлага хийж байхад “Башар аль Ассад бол итгэл найдвар”.” Тэр бол шинэчлэгч” гэж таныг ярьдаг байлаа. Харин одоо тэд ингэж хэлэхээ больж...
-Хэн?
-Таны тухай ярьдаг, таны тухай бичдэг, Сирийн тухай дүгнэлт хийдэг хүмүүс.
-Яг тийм. Тэгэхээр Америкчуудын итгэж найдаж байсан зүйл Сирийн ард түмнийхээс өөр. Миний хувьд би зөвхөн Сирийн л итгэл найдвар байх ёстой. Америкийн биш, Францын биш. Би бол Сирийн ард түмэнд туслах Ерөнхийлөгч. Тэгэхээр энэ асуулт Сирийн ард түмний итгэл найдвар гэдэг юу вэ гэдгээс эхлэх ёстой. Хэрвээ тэр итгэл найдвар өөрчлөгдсөн бол бид эхлээд Сирийн ард түмнээс асуух ёстой биз. Түүнээс биш дэлхийн хаа нэгтээ орноос, хэн нэгнээс биш.
- Гэхдээ тэд одоо таныг “яргачин” гэж нэрлэж, дэлхийн хамгийн аймшигтай дарангуйлагчидтай харьцуулан ярьж байна.  Хамгийн адгийн дарангуйлагчийн тухай хэлж болох зүйл бүхэн та өөрөө болчихоод байна?
-Эмч хүн өвчтөнийхөө амийг аврах гээд хөлийг нь тайрахад бид түүнийг яргачин гэдэггүй, эмчээ л гэдэг. Харин ч амь насыг нь аварсанд талархдаг. Хэрвээ улс оронд терроризм гарсан бол дайн гарна. Дайн гарсан бол гэмгүй хүний амь нас хохирох явдал заавал гарна.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Ulger jishee shan yariltslaga boljeee
amerikchuud delhiig aidsaar udirdah gesen l arga ium shyydee tegwel hynii erh zurchij bgaa hiatadiig bumbugd lduu
yneheer er hyn iumaa ard tumen demjeed bgaa ychraas orshin togtnoj bn shyy dee
bashar ali assadiin zovshdee novshiin USA-iin udirdagchid
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан