Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Шүлхий өвчинтэй тэмцэхэд Аргентинтай хамтарна
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Аргентин Улсын Элчин сайд Густаво Альбертог өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.
Уулзалтын эхэнд түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргээд ноён Элчин сайд Густаво Альбертог ажиллах үед манай хоёр орны хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарна гэж найдаж байгаагаа Х.Баттулга сайд илэрхийлсэн байна.
Аргентин улс хөдөө аж ахуйн салбартаа түшиглэн хөгжиж ирснээрээ манай улстай төстэй, мөн малын шүлхий өвчинтэй тэмцэх технологи нь олон улсад үнэлэгддэг онцлогтой юм. Аргентин Улсын Элчин сайд уулзалтын үеэр өөрийн орныхоо энэ технологийг БНХАУ-д нэвтрүүлж, шүлхийн вакцин үйлдвэрлэх гэж байгаагаа дуулгаад, Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллах тодорхой санал тавьсан юм. Аргентин улсын хувьд шүлхийн вакцинтай, вакцингүй чөлөөт бүс гэж байдаг тухайгаа Элчин сайд нь дурдлаа. Цаашид манай улсад байгаа цорын ганц малын эм бэлдмэл үйлдвэрлэх зориулалттай Биокомбинатад тус улсын энэ туршлагыг нэвтрүүлэх боломжийг анхаарч судлах, Аргентин улсын энэ чиглэлийн үйлдвэрлэл компаниудтай харилцаа холбоо тогтооход анхаарч ажиллахаар боллоо.
ҮХАА-н сайд Х.Баттулга Бразил улсын элчин сайд Валдемар Карнейро Леао Нено-г мөн өнөөдөр хүлээн авч уулзаж, цаашид хоёр орны хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр ярилцлаа.
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Аргентин Улсын Элчин сайд Густаво Альбертог өнөөдөр хүлээн авч уулзаж, хоёр орны цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо. Уулзалтын эхэнд түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд баяр хүргээд ноён Элчин сайд Густаво Альбертог ажиллах үед манай хоёр орны хамтын ажиллагаанд ихээхэн ахиц дэвшил гарна гэж найдаж байгаагаа Х.Баттулга сайд илэрхийлсэн байна.

0 Сэтгэгдэл