Билгийн

Доллар (USD)

2870.0

Улаанбаатар

+27°C
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
Сирид цохилт өгөхгүй байх боломжтой

Дэлхий нийтээр АНУ хэдийд Сирийг бөмбөгдөж, пуужингаар харваж эхлэх бол гэж хүлээж байна. Сирийг тойрсон ээдрээг шийдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа орны удирдагчид байлдааны цохилт өгөх нь гарцаагүй гэсэн байр сууринаас хандан нэгнээ ятгах, сүрдүүлэх, аргадах янз бүрийн мэдэгдэл хийж байтал гэнэтийн санал гарч “хонгилын үзүүрт гэрэл харагдсан” үйл явдал боллоо.

Сирид цохилт өгөхгүй ч байж болох шийдэл бүхий шинэ санааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хэлсэн үгнээс Оросын тал сэдэв аван гаргажээ. Жон Керри мэдэгдэл хийж байхдаа “...Дараагийн долоо хоногийн дотор Сирийн эрх баригчид өөрт байгаа бүх химийн зэвсгийг олон улсын хяналтад хүлээлгэн өгч болох юм. Гэхдээ Асад тэгэхийг хүсэхгүй байна, тэгж шилжүүлэх боломжгүй” юм гэв. Керригийн хэлсэн үгийг бодол санаагаа ойлгомжтой болгохын тулд хэрэглэсэн зүйрлэл төдий гэж тайлбар хийсэн.

Гэвч энэ санааг нь Оросын тал өлгөн авч Сирид хандан бүх химийн зэвсгээ олон улсын хяналтад шилжүүлээд устгах төдийгүй химийн зэвсэг хэрэглэхийн эсрэг гэрээнд нэгдэх, ингэсэн нөхцөлд Америкийн талыг цохилт өгөхгүй байхыг уриалсан юм. Оросын гаргасан энэ саналыг Герман, Их Британи улс дэмжиж байгаагаа мэдэгдэв.

Дэлхийн нийтээр АНУ хэдийд Сирийг бөмбөгдөж, пуужингаар харваж эхлэх бол гэж хүлээж байна. Сирийг тойрсон эдрээг шийдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа орны удирдагчид байлдааны цохилт өгөх нь гарцаагүй гэсэн байр сууринаас хандан нэгнээ ятгах, сүрдүүлэх, аргадах янз бүрийн мэдэгдэл хийж байтал гэнэтийн санал гарч “хонгилын үзүүрт гэрэл харагдсан” зүйл боллоо.
Сирид цохилт өгөхгүй ч байж болох шийдэл бүхий шинэ санааг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керригийн хэлсэн үгнээс Оросын тал сэдэв аван гаргажээ. Жон Керри мэдэгдэл хийж байхдаа “...дараагийн долоо хоногийн дотор Сирийн эрх баригчид өөрт байгаа бүх химийн зэвсгийг олон улсын хяналтад хүлээлгэн өгч болох юм. Гэхдээ Асад тэгэхийг хүсэхгүй байна, тэгж шилжүүлэх боломжгүй” юм хэлсэн юм. Мөн удалгүй Керригийн хэлсэн үгийг бодол санаагаа ойлгомжтой болгохын тулд хэрэглэсэн зүйрлэл төдий гэж тайлбар хийсэн.

Гэвч энэ санааг нь Оросын тал өлгөн авч Сирид хандан бүх химийн зэвсгээ олон улсын хяналтад шилжүүлээд устгах төдийгүй химийн зэвсэг хэрэглэхийн эсрэг гэрээнд нэгдэх, ингэсэн нөхцөлд Америкийн талыг цохилт өгөхгүй байхыг уриалсан юм. Төд удалгүй Оросын гаргасан энэ саналыг Герман, Их Британи улс дэмжиж байгаагаа мэдэгдэв. Их Британийн Ерөнхий сайд Кэмерон “Хэрэв Сири химийн зэвсгээ олон улсын хяналтад шилжүүлэн өгвөл ихээхэн урагштай алхам болно. Гэхдээ бид энэ бүх үйлдэл нь бодит асуудлаас анхаарал сарниулах зорилготой биш гэдэгт итгэлтэй байх ёстой” гэв. Германы канцлер Сирийн асуудлыг улс төрийн аргаар шийдэхийн тулд боломжтой бүхнийг хийхэд бэлэн байгаа болохоор Оросын гаргасан саналыг анхаарах ёстой гэж мэдэгджээ. Франц ч энэ саналыг дэмжээд гурван нөхцөлийг заавал дагах шаардлагатай гэжээ. Францын саналаар Сирийг дараагийн долоо хоногийн дотор химийн зэвсгээ олон улсын хяналтад хүлээлгэж өгөхийн сацуу устгах, мөн өнгөрсөн сарын 21-нд химийн зэвсэг хэрэглэсэн буруутнуудыг баривчлан Олон улсын эрүүгийн шүүхэд шилжүүлж өгөх ёстой гэжээ.Сирийн гадаад хэргийн яам ч энэ санааг дэмжиж буйгаа мэдэгдсэн бөгөөд ард түмнийхээ амьдрал, аюулгүй байдлыг хангахын тулд хүлээж авахад бэлэн гэлээ. Хамгийн гол нь Ерөнхийлөгч Обама “АВС” телевизэд ярилцлага өгөхдөө Башар Асад бүх химийн зэвсгээ олон улсын хяналтад шилжүүлвэл цэргийн цохилт өгөхийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулах эсвэл нэг мөр зогсоох боломжтой гэсэн юм.

Гэвч Сирид ямар ч хамаагүй шалтгаар цохилт өгөх, босогчид нэртэй алан хядагч олон бүлэглэлд зэвсэг, хүн хүчний тусламж өгөх сонирхолтой орон, улстөрчид байсаар. АНУ-ын Сенатын гишүүн Маккейн тэргүүтэй нөлөө бүхий хүмүүс Оросын талын гаргасан саналтай холбоотой мэдэгдэл хийж Башар Асадад заавал цохилт өгөх, ялангуяа химийн зэвсгийг олон улсын хяналтад шилжүүлэхийг түргэсгэхийн тулд цохилт өгөхийг уриалсан байна.

Америкийн цохилттой холбоотой ээдрээг их гүрнүүд шийдэж байх зуур Сирийд байдал улам л түгшүүртэй болж байна. Тухайлбал, Саудын Арави нь цаазар авах ял авсан 1300 хоригдлыг амьд үлдвэл ялаас хэлтрүүлэх, амь үрэгдсэн тохиолдолд ар гэрт нь нөхөн төлбөр өгөх болзолтойгоор Сирийн иргэний дайнд босогчдын талд байлдуулахаар явуулсан тухай Өрнөдийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж эхэллээ. Цаазаар авах ялтай хоригдлуудыг Сирийн иргэний дайн руу явуулах шийдвэрийг өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан ч хамгийн эгзэгтэй энэ үед ийнхүү хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Сири рүү явж байгаа хоригдлуудын дотор Афганистан, Египет, Ирак, Иордани, Йемен, Кувейт, Пакистан, Сомали, Суданы иргэд байгаа бөгөөд дийлэнх нь хүн амины, хүчингийн, хар тамхины наймааны хэргээр цаазаар авах ял авсан хүмүүс байгаа ажээ.

Гаднаас ийм дэмжлэг авч байгаа Сирийн босогчдын бүлэглэлүүд Америк бушуухан цохилт өгөөсэй гэж тэсэн ядан хүлээж байгаагаа нуухгүй мэдэгдэлүүд хийсээр. Тэд Америкийг цэргийн цохилт өгч Асадын армийн хүч сулрахыг далимдуулан сөрөг дайралтад орохоор бэлтгэж байгаа тухайгаа мэдээллийн агентлагуудад илэн далангуй ярьжээ. Ээдрээтэй үед Асадыг дэмжиж байгаа хүмүүсийн зүрхийг үхүүлэхийн тулд “Аль  Кайда” гэх мэт лалын алан хядагч байгууллагуудтай холбоотой бүлэглэлүүд аймшигт аллага үйлдэх нь гаарч эхлэв. “Аль-Нусра Фронт” нэртэй бүлэглэлийн зэвсэгт дайчид христийн шашинтууд оршин суудаг Маалула хотыг эзлэн 30 гаруй хүний толгойг авч, 20 орчим хүнийг хулгайлсан байна. Бүлэглэлийнхэн христийн шашинтнуудыг лалын шашинд орохыг шаардаад татгалзсан хүн болгоныг ийнхүү хэрцгийгээр хөнөөжээ.

Энэ хооронд наймдугаар сарын 21-нд болсон химийн зэвсгийн дайралтыг Башар Асадын тал бус харин босогчид хийсэн тухай мэдээ ч олноор гарч байна. Хэдхэн хоногийн өмнө Сирийн босогчдын олзноос чөлөөлөгдсөн Бель­гийн эрдэмтэн  Пьер Пиччинин да Прата “Сирийн босогчид гадны цэргийн хүчинд цохилт өгөх шалтаг гаргаж өгөхийн тулд химийн зэвсгийн дайралт хийх талаар ярилцаж байхыг би сонсон. Энэ тухай олон нийтэд мэдэгдэх нь миний ёс суртахууны үүрэг“ гэж мэдэгдсэн байна. Тэрээр анхнаасаа Сирийн босогчдыг дэмжигч, долоон ч удаа дотор орж судалгаа хийсэн хүн  байгаа нь мэдэгдлийг бүр ч үнэмшилтэй болгож байгаа юм. Мөн Женев хот дахь НҮБ-ын салбарт болсон НҮБ-ын Зөвлөлийн хуралдааны үеэр химийн зэвсгийн дайралтын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн зураг гэгчийг олон хоногийн өмнөөс урьдчилан авч бэлтгэсэн, химийн зэвсгийг босогчид хэрэглэсэн гэдгийг нотлох олон тооны хөдлөшгүй баримтыг олон улсын шинжээчид гаргаж иржээ.

Гэхдээ химийн зэвсгийг босогчид хэрэглэсэн гэдэг тогтоогдоод, Асад бүх химийн зэвсгээ олон улсын хяналтад шилжүүлсэн ч гэлээ Америк тэргүүтэй өрнөдийн орнууд буруу хүмүүсийг дэмжсэн гэсэн зэмлэл сонсохыг хүсэхгүй болохоор Сирийн албан ёсны Засгийн газрыг буруутган зүтгэсээр зэвсгийн цохилт өгөх нь гарцаагүй гэж дийлэнх шинжээч, судлаачид үзэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан