Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Хуучин смартфоноо “Walmart”-аар дамжуулан зардаг боллоо
Дэлхийн хамгийн том үндэстэн дамнасан корпораци “Wal-Mart” хэрэглэгчиддээ хандсан нэгэн шинэ төрлийн худалдааны үйлчилгээг санал болгож буйгаа өчигдөр зарлалаа. Ердөө 10 хүрэхгүй хоногийн дараагаас эхлээд тэдний хэрэглэгчид  3600 гаруй салбар дэлгүүрээр хуучин смартфоноо тус компанийн 500 гаруй “Sam’s Club” төвөөр дамжуулан  худалдаж, зарагдсан үнээс хамаарч  шинэ гар утастай болох боломжтой. Тус хөтөлбөрт тусгаснаар нийтдээ 100 гаруй төрлийн ухаалаг гар утсыг 50-300 ам.доллар хүртэл худалдаалах юм. Энэ саналд гар утас хэрэглэгчид маш тааламжтай хандаад зогсохгүй нээлтийн өдрөө наашлуулахыг хүсч байгаа талаар дэлгүүрийн мэргэжилтэн ярьжээ. “Wal-Mart”-ын худалдаа хариуцсан гүйцэтгэх дэд захирал Стив Братспис “Маш олон хэрэглэгчид одоо барьж байгаа, эсвэл өмнө нь хэрэглэж байсан гар утсаа боломжийн үнээр зараад шинэ гар утастай болохыг хүсч байгаа. Бид үүнийг л олж харсан учраас ийм ашигтай санал тавиад байгаа юм” гэжээ. Түүний хэлснээр түрүү жилийн iPhone 5-г хамгийн ихдээ 300 ам.доллар, Samsung Galaxy S3 175 ам.доллар, харин S2-ыг 52 ам.доллараар зарахаар төлөвлөөд байгаа ч эдгээр олон төрлийн гар утасны зарагдах үнийн талаарх дэлгэрэнгүйг удахгүй олон нийтэд ил болгох гэнэ.  
П.Сэлэнгэ
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан