Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Монгол банкны мэдээлэл

Сүүлийн 19 сард гадаад худалдааны нөхцөл 23 хувиар муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012 онд 5, 2013 онд 46 хувиар тус тус буурч санхүүгийн эх үүсвэр хомсдож гадаад цэвэр актив мөн хугацаанд Чингис бондын хөрөнгийг оруулахгүй тооцвол 1.2 тэрбум ам.доллараар буураад байна.
Санхүүгийн эх үүсвэр гадагшилж зээлийн тасалдал болох эрсдэл өндөр үед улсын төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнд хүрэхгүйгээс төсөв хумигдаж эдийн засгийн өсөлт удаашрах хүндрэл тулгарахаар байлаа. Үүний эсрэг Монголбанк сүүлийн 9 сарын турш мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлж, мөнгөний нийлүүлэлтийг шаардлагатай тухай бүр нэмэгдүүлж ирсний үр дүнд иргэдийн бодит орлогыг хамгаалж, бодит секторын идэвхжилд дэмжлэг үзүүлж эдийн засаг хумигдах сөрөг нөлөөллийг саармагжууллаа.
Монголбанк “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл”-ийг удирдлага болгон төгрөгийн гадаад валюттай харьцах ханш макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцтэйгээр уян хатан өөрчлөгдөж байх нөхцлийг ханган ажиллаж байна. Оны эхнээс төгрөгийн ам.доллартай харьцах ханш 20 орчим хувиар суларсан нь гадаад валютын орох урсгал татарсан, гадаад худалдааны нөхцөл муудсантай нийцтэй байгаа бөгөөд гадаад зах зээлээс дотоод эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгаж, улмаар дотоодын үйлдвэрлэл, экспортыг дэмжин, импортыг бууруулж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулах болно гэж Монголбанк үзэж байна. Иймээс гадаад зах зээл дээр өрсөлдөх чадвартай, импортыг орлох дотоодын үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтыг дэмжсэн, чанартай ажлын байр бий болгоход чиглэсэн мөнгөний бодлогыг Монголбанк үргэлжлүүлнэ.
УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүд нь урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад дэмжлэг болно гэж хүлээж байна. Ялангуяа, “Төсвийн тогтвортой байдлын тухай хууль”-ийн дагуу энэ оны төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байхаар засгийн газар үүрэг хүлээн ажиллаж байгаа нь улсын зээлжих зэрэглэл тогтоогч агентлагууд, хөрөнгө оруулагчид, олон улсын санхүүгийн байгууллагуудад Монгол улсын макро тогтвортой орчин хангагдахаар байна гэсэн итгэлийг төрүүлэх юм. Эдгээр багц арга хэмжээнүүд нь сүүлийн 6 улирал сөрөг байсан валютын орох, гарах урсгалыг тэнцвэржүүлж, цаашид энэ байдлыг хадгалснаар валютын ханш тогтвортой байх нөхцлийг бүрдүүлнэ гэж Монголбанк үзэж байна.

МОНГОЛ БАНК
0 Сэтгэгдэл