Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Аpple” корпорацийн анхны дизайнерын нэг Хартмут Эслингер: “Одоогийн Аpple-д Стивийн зоримог зан дутагдаж байна”
“1980-аад он” бол дэлхийн технологийн салбарын акул “Аpple” корпорацийн их шинэчлэлийн он жилүүд  байсан. Стив Жобсын ажлын саналыг хүлээн авч өнөөдрийн их амжилтын суурийг тавьсан  хүн бол Герман-Америк гаралтай дизайнер Хартмут Эслингер юм. Түүнийг шинэ зүйлийг эрмэлзэгч, цоо шинэ шийдэлд дуртай хүмүүс “frog” корпорацийн үндэслэгч гэдгээр нь сайн мэднэ. Тэрээр энэ долоо хоногийн эхээр “Quarts”  сэтгүүлд өгсөн ярилцдагадаа “Одоогийн Apple-н зохион бүтээгчид хэтэрхий төгс зүйлийн араас хөөцөлдөөд байх шиг. Юу гэхээр iPhone 5C, 5S гээд л бага бага өөрчлөлт хийгээд л байгаа нь огтхон ч сэтгэлд хүрэхгүй юм. Тэд аль хэдийн ухаалаг гар утасны дээд амжилтыг тогтоочихсон шүү дээ. Тиймээс одоо арай өөр зүйлд анхаарлаа хандуулах цаг нь болсон” гэв. Тэрээр 1982 онд “Apple” –д ажилаж эхлээд 100 гаруй бүтээгдэхүүний санаа гаргаж, өнөөдрийн “Мак”  компьютерийн анхны загварыг гаргаж байсан. Түүний бодлоор өнөөгийн “Apple” –н дизайнеруудад Стивийн зоригтой зан үнэхээр дутагдаж байгааг дурьдаад түүнийг үнэхээр шийдлээ олсон л бол ирээдүйд урган гарч ирэх элдэв шүүмжлэлээс айдаггүй байсан талаар дурссан байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан