Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Францтай мал эмнэлгийн салбарт хамтран ажиллана
Энэ оны хоёрдугаар сарын 25-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан тэргүүтэй ажлын хэсэг Франц улсад айлчилж мал аж ахуйн салбарт хамтын ажиллагаа эхлүүлсэн. Үүний үр дүнд сүүний чиглэлийн шилмэл үүлдрийн үхэр, ямаа авахаар тохирсон нь өнгөрсөн зургадугаар сард хэрэгжсэн билээ. Тодруулбал, Альпин үүлдрийн 200 ямаа, Монбелиард, Тарантейз, Хольштэйн үүлдрийн 50 үхрийг “Ростан Монгол” ХХК-иар зуучлуулан оруулж ирсэн.
Хоёр орны хамтын ажиллагаа эхэлснээс хойш анх удаа Францын төлөөлгчид манай улсад айлчилж байна. Энэ долоо хоногт үргэлжлэх айлчлалыг “Ростан Монгол” компани зохион байгуулж буй юм. Франсуа Тюрка тэргүүтэй айлчлагч талын бүрэлдэхүүнд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, мал эмнэлгийн салбарын төлөөлөгч нар багтжээ. Өнөөдөр талууд мал эмнэлгийн саларт мэргэжилтэн солилцох, зөвлөж туслах тухай гэрээ байгуулж буй юм. Үүнд, ҮХААЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын захирал М.Галбадрах, Францын мал эмнэлэг, малын эмч нарны мэргэжлийн байгууллага “СEVEO”-гийн ерөнхийлөгч Пьер Бруиэ нар гарын үсэг зурлаа. Францын төлөөлөгчид нөгөөдөр эхлэх “Шилмэл мал 2013” өдөрлөгийн нээлтэд оролцож, Альпин үүлдрийн ямаа болон үнээнүүдийнхээ талаар малчид, фермерүүдэд танилцуулах аж.
Энэ оны хоёрдугаар сарын 25-нд Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан тэргүүтэй ажлын хэсэг Франц улсад айлчилж мал аж ахуйн салбарт хамтын ажиллагаа эхлүүлсэн. Үүний үр дүнд сүүний чиглэлийн шилмэл үүлдрийн үхэр, ямаа авахаар тохирсон нь өнгөрсөн зургадугаар сард хэрэгжсэн билээ. Тодруулбал, Альпин үүлдрийн 200 ямаа, Монбелиард, Тарантейз, Хольштэйн үүлдрийн 50 үхрийг “Ростан Монгол” ХХК-иар зуучлуулан оруулж ирсэн.Хоёр орны хамтын ажиллагаа эхэлснээс хойш анх удаа Францын төлөөлгчид манай улсад айлчилж байна. Энэ долоо хоногт үргэлжлэх айлчлалыг “Ростан Монгол” компани зохион байгуулж буй юм. Франсуа Тюрка тэргүүтэй айлчлагч талын бүрэлдэхүүнд Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо, мал эмнэлгийн салбарын төлөөлөгч нар багтжээ. Өнөөдөр талууд мал эмнэлгийн саларт мэргэжилтэн солилцох, зөвлөж туслах тухай гэрээ байгуулж буй юм. Үүнд, ҮХААЯ-ны Мал эмнэлэг, үржлийн газрын захирал М.Галбадрах, Францын мал эмнэлэг, малын эмч нарны мэргэжлийн байгууллага “СEVEO”-гийн ерөнхийлөгч Пьер Бруиэ нар гарын үсэг зурлаа. Францын төлөөлөгчид нөгөөдөр эхлэх “Шилмэл мал 2013” өдөрлөгийн нээлтэд оролцож, Альпин үүлдрийн ямаа болон үнээнүүдийнхээ талаар малчид, фермерүүдэд танилцуулах аж.
Б.Билэгт
0 Сэтгэгдэл
























