Билгийн

Доллар (USD)

2870.0

Улаанбаатар

+27°C
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
USD / 3599.0₮
CNY / 505.8₮
KRW / 2.73₮
SEK / 398.2₮
JPY / 25.3₮
RUB / 52.74₮
EUR / 4312.0₮
CHF / 4646.0₮
GBP / 4987.0₮
HKD / 459.9₮
CAD / 2692.0₮
AUD / 2435.0₮
SGD / 2870.0₮
NZD / 2258.0₮
TRY / 92.5₮
ЛАЛЫН ШАШНААР ХАЛХАВЧ ХИЙСЭН АЛАН ХЯДАГЧДЫН ДАЙРАЛТ

Кенийн нийслэл Найробид байрладаг “Вестгейт” худал­дааны төв рүү лалын алан хядаг­­чид өнгөрсөн бямба гарагт дайралт хийсний улмаас оло хүн амиа алдаж, 300 гаруй хүн шархадсан гэж тус улсын эрх баригчид мэдээлсэн тухай “Associated Press” агентлаг дамжуулж байна. Амиа алдсан 2-78 настай 60 хүний дотор Кенийн Ерөнхийлөгчийн ойрын садны хүмүүсээс эхлээд эгэл кеничүүд, Америк, Канад, Франц, Азийн хэд хэдэн орны дипломатч байгаа аж.
Дайралтад өртсөн “Вестгейт” төвөөр чинээлэг кеничүүд, гадаадын иргэд гол төлөв үйлчлүүлдэг болохоор алан хядагчид ийнхүү сонгосон бололтой. Хар баг өмссөн 20 орчим хүн гранат шидэж, автомат буугаар галлаж худалдааны төвийг эзлээд хүмүүсийг барьцаалсны дараа лалын шашинтнуудыг суллаад бусдыг нь өршөөлгүй буудсан гэж гэрчүүд мэдүүлжээ. Дайралт хийсэн хариуцлагыг Сомалид үйл ажиллагаа явуулдаг “Аш-Шабааб” гэгч алан хядах байгууллага албан ёсоор хүлээж байгаагаа “Twitter” –ээр дамжуулан мэдэгдсэн байна. Ингэхдээ амь үрэгдсэн хүмүүсийн тоог 100 хол давсан гэлээ. Кени нь Сомалид цэргээ оруулж тус улсын хууль ёсны Шилжилтийн Холбооны Засгийн газрын цэргийн хамт өөрсдийнх нь эсрэг цэргийн ажиллагаа явуулж байгаагийн хариуд ийм үйлдэл хийсэн гэж алан хядагчид мэдэгдсэн.
Кенийн цэрэг, цагдаагийн­хан алан хядагчдыг худалдааны төвд бүслэн хаагаад устгах ажиллагаа явуулахаар зэхэж байгаа аж. Гэвч алан хядагчид барьцаалсан хүмүүсээр амьд бамбай хийж буй учраас амаргүй байх бололтой.
Аймшигт алан хядах ажиллагаа явуулсан "Аш-Шабааб" бүлэглэл нь Сомалид олон тооны дэмжигчтэй, багагүй газар нутаг хянадаг. Ийм байдал үүсэхэд хүргэсэн хэд хэдэн нөхцөл бий.
Юуны өмнө Сомали нь 1980-аад оноос хойш өрнөж байгаа иргэний дайны улмаас 1991 онд задарсан явдал. Өдгөө төв Засгийн газраас ёс төдий хамааралтай, албан ёсоор автономит гэгддэг ч бодит байдал дээр тусгаар тогтносон  Жубаленд, Гал­мудаг, Химани, Пунтленд, Сомалиленд, Маахир, Хатума гэх мэт 10 орчим улс байдаг. Эдгээрийн нэг Сомалийн лалын эмират нэртэй улсыг “Аш-Шабааб” гэдэг  лалын хэт явцуу үзэлтнүүдийн бүлэглэл захирдаг. Энэ бүлэглэл нь Сомалид үүссэн автономиудыг бүрэн устгаж нэгтгээд лалын шашны хуулиар амьдардаг улс байгуулах зорилготой. 1990-ээд оны эмх замбараагүй байдал, өлсгөлөн, дээрэм тонуул дийлдэхээ больсон үед энэ бүлэглэл эрчимтэй үйл ажиллагаа явуулан Сомалийн газар нутгийн ихэнх хэсэг, түүний дотор нийслэл Могадишог бүхэлд нь захирч байв. Эзэлсэн газар нутагтаа дээд зэргийн хатуу гэсгээн цээрлүүлэх арга хэмжээ авч, лалын шашны шүүх ажиллуулж эхэлсний үр дүнд дээрэм тонуул цөөрч, хаагдаад байсан усан боомт, нисэх буудлууд нээгдэн харьцангуй тайван байдал бий болсноор эгэл жирийн иргэдийн амьдрал бага ч гэсэн дээшилсэн гэдэг. Ийм нөхцөлд олон арван жилийн эмх замбараагүй байдал, өлсгөлөн, ядуурал, гуйланчлал, олон тооны зэвсэгт дээрэмчнээс залхсан жирийн иргэд "Аш-Шабааб" бүлэглэлийн явуулж байгаа бодлого, хэрэглэж буй аргыг дэмжсэн нь ойлгомжтой. Энэ дэмжлэг нь үгээр хязгаарлагдахгүй, шинэ гишүүд, мөнгө, хүнсний тус­лам­жаар илэрдэг. Ямар ч алан хядах байгууллага тодорхой тооны иргэдийн дэмжлэг, ивээн тэтгэгчдийн мөнгөн тусламжгүй бол дайтаж чадахгүй. Багаар бодож л сум, зэвсэг, шатахууны мөнгө, амьд хүчээ нөхөж сэлбэх асуудлыг алан хядах байгууллага эндээс шийддэг.
Тус бүлэглэлийнхэн 2011 онд Кени дэх Сомалийн дүрвэгсдийн хуаранд ажиллаж байсан “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын төлөөлөгчдийг удаа дараалан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн юм. Үүний хариуд Кени нь Сомалитай хил залгаа нутгийг "Аш-Шабааб"-ын алан хядагчдаас цэвэрлэх, хил давахаас сэргийлэх үүднээс цэргээ Сомалид оруулж, Төв Засгийн газрынх нь хамтаар алан хядагчдыг устгах ажиллагаа явуулж, одоо ч үргэлжилж байна. Цэргээ анх оруулсан 2011 онд л "Аш-Шабааб" бүлэглэл нь Кени улсад цэргээ Сомалигаас нэн даруй гаргаагүй тохиолдолд өөрийнх нь газар нутаг дээр хариу цохилт хийнэ гэж удаа дараалан сүрдүүлж байсныгаа ийнхүү амьдрал дээр хэрэгжүүлсэн бололтой.

Лалын алан хядах бүлэг­лэлүүд нь шашны нэрээр халхавч хийдэг ч бодит зорилго нь тэс өөр. Тухайн улсын Засгийн газрын арчаагүй байдлыг харуулах замаар өөрийн “сүр хүчийг” олон нийтэд сурталчлаад шинэ гишүүд элсүүлэх, энгийн иргэдийг айдаст автуулах замаар Төв Засгийн газарт шахалт үзүүлэн буулт хийлгэх, бүс нутгийг тогтворгүй болгох замаар нөлөөллийн хүрээгээ тэлэх, мөнгөн тусламж үзүүлж байгаа ивээн тэтгэгчиддээ мөнгийг нь дэмий үрээгүй идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаа харуулан, цаашид авах мөнгөний хэм­жээг нэмэгдүүлэх гэх мэт хэд хэдэн зорилготой. Иймд гол төлөв хүн олноор цугладаг худалдааны төв, чухал ач холбогдолтой объектууд, сургууль, цэцэрлэг, орон сууцны барилга, зорчигч тээврийн онгоц, галт тэрэг, усан онгоц, олон улсын анхаарлыг татахын тулд гадаадын иргэд олноор ирдэг зочид буудал, амралтын газар зэргийг дайралтын бай болгон сонгодог. Хэрэгжүүлэх арга нь аль болох олон хүний аминд хүрэх, аль болох их сүйрэл учруулах.
Кенид явуулсан алан хядах ажиллагаа гэхэд л юуны өмнө тус улсын армийг Сомалигаас гаргуулах зорилготой. Аль болох олон гэмгүй хүний аминд хүрснээр кеничүүд Сомалигаас цэргээ гаргахыг Засгийн газраасаа шаардах, Сомалид үйл ажиллагаа явуулдаг бусад өрсөлдөгч бүлэглэлүүдийн өмнө нэр хүндээ өсгөх гэх мэт бусад зорилго харагдаж байна.
Америкт 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон алан хядах ажиллагаа нь яг л ийм зорилготой. Дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэгддэг Америк арчаагүй байдалд орж байгааг харж, цөс нь хөөрсөн олон мянган залуу лалын шашинтнууд хэт явцуурлын замд орж алан хядах бүлэглэлүүдэд элсч байсан нь нууц биш.
Москвад 2002 оны аравдугаар сард “Норд -Ост” мюзиклын 900 гаруй үзэгчийг барьцаалаад 130 гэмгүй хүний аминд хүрсэн алан хядагчид яг л дээр дурдсантай адил шаардлага тавьж байв. Тэд Чечениэс армийг гаргах, энгийн хүн амыг айлгах, Путины Засгийн газарт итгэх эгэл хүмүүсийн бодлоо өөрчлөх гэх мэт дээр дурдагдсан зорилгууд энд мөн л явж байсан. 2004 оны Бесланд сургууль барьцаалан олон 300 гаруй гэмгүй хүн, түүний дотор 184 хүүхдийн аминд хүрсэн лалын алан хядагчид яг л адил. Хүүхдээ алдсан эхч төв Засгийн газрыг ихээр үзэн ядаж хүчтэй шахалт үзүүлнэ гэж тооцсон хэрэг.
2008 онд Энэтхэгийн Мумбай хот руу дайралт хийж “Таж-Махал”, “Оберой”, еврейн соёл ба шашны “Нариман” төвийг барьцаалан зуу гаруй хүний аминд хүрсэн лалын алан хядагчид мөн л адил зорилготой байв.
2005 онд Лондон хотноо метро, зорчигч тээврийн автобус руу амиа золиослогчдын хийсэн цуврал дайралт, 2004 онд Мадрид хотын орчим орон нутгийн цахилгаан галт тэргэнд хийсэн дэлбэрэлт, 2002 онд Индонезийн Бали арал дээр гадаадын жуулчид олноор амардаг зочид буудлыг дэлбэлсэн гээд энэ бүх хэрэгт дээр дурдагдсан шинж тэмдэг тод харагдаж байдаг.
Шашнаар халхавч хийн харгислал үйлдэж байгаа алан хядагчдын улмаас исламын шашин, түүнийг дагагчдын нэр хүнд дэлхий дахинаа асар их унаж байгаа нь нууц биш. Зарим газар исламын шашинтнуудыг ил хавчих, гадуурхах үзэгдэл ажиглагдаж байгаа нь ч үүний нэг илрэл. Алан хядагчид санаатайгаар ийм байдал үүсгэж байгаа гэх судлаачид ч байна. Хавчигдаж гадуурхагдсан хүмүүс уурлаж бухимдсаар эцэстээ тэдний эгнээнд нэгдэнэ гэж тооцдог бололтой.
Эцэст нь лалын шашин буюу исламын шашин хэзээ ч өөр шашин шүтлэгтэй гэмгүй хүмүүсийг хөнөө, устга гэж номлож байгаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан