Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Төмөр замын бетон дэрний үйлдвэр ашиглалтад орлоо
Социализмын үед нийслэлийн 3,4-р хорооллыг босгосон түүхэн гавьяатай “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээж, шинэ бүтээн байгуулалтын гол бэлтгэн нийлүүлэгч болгохоор Шинэчлэлийн Засгийн газар өнгөрөгч хавар шийдвэр гаргаж, хөрөнгө төсөв баталсан. Өнгөрсөн богинохон хугацаанд энэ үйлдвэрт орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд суурилуулж, туршин тохируулж, үйлдвэрлэлд бэлэн болгожээ. Өнөөдөр тус комбинатын Төмөр замын бетон дэрний үйлдвэрийг нь ашиглалтад орууллаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж нар шинэ үйлдвэрээ нээх ёслолд оролцсон юм.
Салбартаа Монголд хамгийн томнь болон нээгдэж байгаа энэ үйлдвэрт эрчим хүч, дулааны шугам сүлжээ, дэд бүтэц, зам барилгын төмөр бетон эдлэлүүдүйлдвэрлэнэ. Үйлдвэрийн 3 шугам дээр нэг удаад 1128 ширхэг бетон дэр цутгаж, жилдээ350-500 мянган ширхэг бетон дэр гаргах аж. Үйлдвэрлэлийн гол тоног төхөөрөмжүүд нь Английн RMS компанийнх бөгөөд эдгээр нь тэнхлэг дээрээ 23-32 тн-ыг даах хүчин чадалтай бетон дэргаргана. Энэ нь 132 тн жинтэй вагон явах даацтай гэсэн үг. Бетон дэрэндээ Англи улсын Пандрол системийн бэхэлгээ, хэвийг ашиглаж байна. Ийм бэхэлгээ нь дэлхийн хамгийн халуун, хүйтэн цэгүүдэд,хамгийн хурданболон хүнд даацын төмөр замуудадашиглаж байгаа сүүлийн үеийн технологи юм. Европ стандартад бүрэн нийцүүлэн үйлдвэрлэсэн бетон дэрийг нь ирэх хавар эхлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 217 км шинэ төмөр замын угсралтын ажилд ашиглах юм. Төмөр замын угсралтад шаардагдах 500 мянган ширхэг бетон дэрийг өвөл бэлтгэж, хугацаа хоцруулалгүй нийлүүлэх гол ачааг энэ үйлдвэр үүрнэ.

1991 оноос хойш Монголд өвлийн улиралд бетон зуурмаг үйлдвэрлэх боломжгүй байсан бол “Улаанбаатар БҮК”-ийнхэн энэ асуудлыг шийдвэрлэж, 400-500мЗ элс хайрга халаах 4 бункер зохион бүтээж үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ.
Энэ үйлдвэрийг дагаж өндөр технологи Монголд нэвтэрч байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод нийгэм, эдийн засагт ч олон эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Бетон дэрний үйлдвэрийн хангалт, борлуулалт,тээвэрлэлтийн сүлжээнд олон ажлын байр бий болно.Төмөр замын дэр модыг бетон болгосноор эх орныхоо үнэт баялаг ой модыг хамгаална.Одоо байгаа 1000 гаруй км төмөр замын модон дэрийг солих боломжчбүрдэнэ.Цаашлаад экспортод гаргах бүтээгдэхүүнийшинэ нэр төрөлбий болно.Хамгийн гол үр дүн бол Монголын шинэтөмөр зам дэлхийн стандартад бүрэн нийцнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Социализмын үед нийслэлийн 3,4-р хорооллыг босгосон түүхэн гавьяатай “Байшин үйлдвэрлэх комбинат”-ыг сэргээж, шинэ бүтээн байгуулалтын гол бэлтгэн нийлүүлэгч болгохоор Шинэчлэлийн Засгийн газар өнгөрөгч хавар шийдвэр гаргаж, хөрөнгө төсөв баталсан. Өнгөрсөн богинохон хугацаанд энэ үйлдвэрт орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжүүд суурилуулж, туршин тохируулж, үйлдвэрлэлд бэлэн болгожээ. Өнөөдөр тус комбинатын Төмөр замын бетон дэрний үйлдвэрийг нь ашиглалтад орууллаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх, Улаанбаатар төмөр замын дарга Г.Сэрээнэндорж нар шинэ үйлдвэрээ нээх ёслолд оролцсон юм.Салбартаа Монголд хамгийн томнь болон нээгдэж байгаа энэ үйлдвэрт эрчим хүч, дулааны шугам сүлжээ, дэд бүтэц, зам барилгын төмөр бетон эдлэлүүдүйлдвэрлэнэ. Үйлдвэрийн 3 шугам дээр нэг удаад 1128 ширхэг бетон дэр цутгаж, жилдээ350-500 мянган ширхэг бетон дэр гаргах аж. Үйлдвэрлэлийн гол тоног төхөөрөмжүүд нь Английн RMS компанийнх бөгөөд эдгээр нь тэнхлэг дээрээ 23-32 тн-ыг даах хүчин чадалтай бетон дэргаргана. Энэ нь 132 тн жинтэй вагон явах даацтай гэсэн үг. Бетон дэрэндээ Англи улсын Пандрол системийн бэхэлгээ, хэвийг ашиглаж байна. Ийм бэхэлгээ нь дэлхийн хамгийн халуун, хүйтэн цэгүүдэд,хамгийн хурданболон хүнд даацын төмөр замуудадашиглаж байгаа сүүлийн үеийн технологи юм. Европ стандартад бүрэн нийцүүлэн үйлдвэрлэсэн бетон дэрийг нь ирэх хавар эхлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 217 км шинэ төмөр замын угсралтын ажилд ашиглах юм. Төмөр замын угсралтад шаардагдах 500 мянган ширхэг бетон дэрийг өвөл бэлтгэж, хугацаа хоцруулалгүй нийлүүлэх гол ачааг энэ үйлдвэр үүрнэ.

1991 оноос хойш Монголд өвлийн улиралд бетон зуурмаг үйлдвэрлэх боломжгүй байсан бол “Улаанбаатар БҮК”-ийнхэн энэ асуудлыг шийдвэрлэж, 400-500мЗ элс хайрга халаах 4 бункер зохион бүтээж үйлдвэрлэлдээ нэвтрүүлжээ.
Энэ үйлдвэрийг дагаж өндөр технологи Монголд нэвтэрч байгааг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод нийгэм, эдийн засагт ч олон эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа хэллээ. Бетон дэрний үйлдвэрийн хангалт, борлуулалт,тээвэрлэлтийн сүлжээнд олон ажлын байр бий болно.Төмөр замын дэр модыг бетон болгосноор эх орныхоо үнэт баялаг ой модыг хамгаална.Одоо байгаа 1000 гаруй км төмөр замын модон дэрийг солих боломжчбүрдэнэ.Цаашлаад экспортод гаргах бүтээгдэхүүнийшинэ нэр төрөлбий болно.Хамгийн гол үр дүн бол Монголын шинэтөмөр зам дэлхийн стандартад бүрэн нийцнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
0 Сэтгэгдэл
























