Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Бензиний үнэ нэмэгджээ
Хэд хоногийн өмнөөс л АИ-92 бензин зарим шатахуун түгээх станциар худалдаалагдахгүй байсан. Үүнийг шатахууны хомсдол, цаашлаад үнэ нэмэгдэх шалтгаан хэмээн хардаж байсан ч энэ нь биелэлээ олж “Магнай трейд” компанийн Баянзүрхийн товчооны цаана байрлах ШТС АИ-92 бензинийг 1680 төгрөгөөр борлуулж байна. Яагаад нэмэгдсэн шалтгааныг түгээгчээс асуухад, “Мэдэхгүй ээ. Бидэнд мэдэгдэх биш. Бямба гарагийн өдөр л нэмсэн” гэсэн тайлбар өглөө.
Саяхан Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэвлэлийнхэнтэй уулзахдаа, “Валютын үнийн ханшаас хамаарч шатахууны үнэ нэмэгдэхгүй. Монгол банктай хамтарч шатахууны үнийг барих зохицуулалтыг хийж байгаа” гэж хэлсэн.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн хавар шатахууны үнийг 50 төгрөгөөр хямдруулж, Мон-93 бензиний нээлтийг хийхдээ “Шинэчлэлийн Засгийн газар шатахууны үнэ нэмэгдүүлэхгүй” хэмээн хэлж байсан ч хэлсэн үг худал болж нефть импортлогч компаниуд эхнээсээ шатахууныхаа үнийг нэмжээ.
Хэд хоногийн өмнөөс л АИ-92 бензин зарим шатахуун түгээх станциар худалдаалагдахгүй байсан. Үүнийг шатахууны хомсдол, цаашлаад үнэ нэмэгдэх шалтгаан хэмээн хардаж байсан ч энэ нь биелэлээ олж “Магнай трейд” компанийн Баянзүрхийн товчооны цаана байрлах ШТС АИ-92 бензинийг 1680 төгрөгөөр борлуулж байна. Яагаад нэмэгдсэн шалтгааныг түгээгчээс асуухад, “Мэдэхгүй ээ. Бидэнд мэдэгдэх биш. Бямба гарагийн өдөр л нэмсэн” гэсэн тайлбар өглөө. Саяхан Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэвлэлийнхэнтэй уулзахдаа, “Валютын үнийн ханшаас хамаарч шатахууны үнэ нэмэгдэхгүй. Монгол банктай хамтарч шатахууны үнийг барих зохицуулалтыг хийж байгаа” гэж хэлсэн.
Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн хавар шатахууны үнийг 50 төгрөгөөр хямдруулж, Мон-93 бензиний нээлтийг хийхдээ “Шинэчлэлийн Засгийн газар шатахууны үнэ нэмэгдүүлэхгүй” хэмээн хэлж байсан ч хэлсэн үг худал болж нефть импортлогч компаниуд эхнээсээ шатахууныхаа үнийг нэмжээ.
Д.Намнан
0 Сэтгэгдэл
























