Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай
МИАТ ТӨХК 11 ДЭХ УДААГИЙН IOSA ШАЛГАЛТАД АМЖИЛТТАЙ ШАЛГУУЛЛАА
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын "Нээлттэй өдөрлөг" Сүхбаатарын талбайд болж байна
Л.Ганбат: Энэ жил 194 шалгуулагч 10 хичээлээр 800 оноо авсан
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АНХДУГААР ФОРУМ БОЛЖ БАЙНА
Н.Номтойбаяр: Гишүүд, сайд, дарга нарт наадмын төв индэрт суух урилга олгохгүй
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж байна
УИХ: Жилд 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгө буюу хүн амыг өсгөх бодлогод зарцуулж байна
Монгол Улсын баг FIBA 3x3 эмэгтэй дэлхийн Гран-при тэмцээний аварга боллоо
“Ara Open” тэмцээнийг 7 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулна
Монгол Улсын эдийн засгаа уул уурхай бус бусад салбарт өргөжүүлэх шаардлагатай гэв
Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн талаарх мэдээллийг өнөөдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аксел ван Тротсембург цахимаар өгсөн юм.
Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны эдийн засгийн өсөлт харилцан адилгүй байгааг тэд онцолж байлаа. Тухайлбал, Хятад улсын эдийн засгаас маш олон улсын эдийн засаг хамаарч байгаа гэв. Тодруулбал, Хятад улс экспортод чиглэсэн эдийн засгаас дотоодын эргэлтэд суурилсан эдийн засагт анхаарах болсон тул Зүүн Азийн хөгжингүй орнуудын өсөлтийг сааруулахад хүргэж байна. Хөрөнгө оруулалт буурсан, дэлхийн зах зээл дээрх түүхийн эдийн үнэ унасан, экспортын хувь хэмжээ төлөвлөж байснаас бага гарсантай холботойгоор Индонез, Малайз болон Тайланд гэх мэт томоохон дунд орлоготой орнуудын өсөлт суларч байна гэж Зүүн Ази, Номхон далайн бүсийн тоймд бичжээ. Энэхүү тайланд уг бүсийн хөгжингүй орнуудын эдийн засгийг 2013 онд 7.1 хувь, 2014 онд 7.2 хувь байна гэж тооцоолжээ. Хэдийгээр энэ нь Дэлхийн банкны 2013 оны дөрөвдүгээр сарын тооцооллоос бага байгаа нь боловч хөгжингүй Зүүн Азийн бүс нь бусад бүсийг өсөлтөөрөө тэргүүлж байгааг өнөөдрийн хуралд онцолж байсан юм.
Харин манай улсын хувьд эдийн засгийн өсөлт сайн байгаа ч өмнөх жилүүдийг гүйцэхээрхгүй байгааг Дэлхийн банкныхан хэлж байна. Энэ нь манай улсын эдийн засаг ганцхан зүйлээс хамааралтай байгаа нь эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлж байгаа аж. Энэ жилийн эдийн засгийн өсөлт 12 хувьтай байгаа аж. Монголын эдийн засаг дан ганц уул, уурхайгаас бүрэн хамаарч байгаа нь дэлхийн зах зээлд, манай улсын уул уурхайн гол нэрийн бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ уналттай байгаа нь эдийн засаг удаашрахад хүрсэн гэдгийг Дэлхийн банкны тоймд онцолжээ. Тухайлбал, манай улсын экспортын бүтээгдэхүүний 80 гаруй хувь нь Хятад улсад гардаг. Гэтэл Хятад улсын хувьд эдийн засаг нь тийм үсрэнгүй бус, Ази, номхон далайн орнуудын эдийн засгийн хөгжилд тушаа болж байгаа нь Монголын эдийн засагт ч тээг болсоор байгаа гэнэ.
Тэрчлэн Монголын эдийн засгийн өсөлтөд улс төрийн дарамт ч байгааг Дэлхийн банкны төлөөлөгч хэлж байлаа.
Тиймээс Монгол Улсыг эдийн засгаа тэлэхийн тулд дан ганц уул уурхайн түшиглэх бус бусад салбарт эдийн засгаа хөгжүүлэх шаардлага байгааг Дэлхийн банк онцолж байна.
Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн талаарх мэдээллийг өнөөдөр Дэлхийн банкны суурин төлөөлөгч Аксел ван Тротсембург цахимаар өгсөн юм.Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн улс орны эдийн засгийн өсөлт харилцан адилгүй байгааг тэд онцолж байлаа. Тухайлбал, Хятад улсын эдийн засгаас маш олон улсын эдийн засаг хамаарч байгаа гэв. Тодруулбал, Хятад улс экспортод чиглэсэн эдийн засгаас дотоодын эргэлтэд суурилсан эдийн засагт анхаарах болсон тул Зүүн Азийн хөгжингүй орнуудын өсөлтийг сааруулахад хүргэж байна. Хөрөнгө оруулалт буурсан, дэлхийн зах зээл дээрх түүхийн эдийн үнэ унасан, экспортын хувь хэмжээ төлөвлөж байснаас бага гарсантай холботойгоор Индонез, Малайз болон Тайланд гэх мэт томоохон дунд орлоготой орнуудын өсөлт суларч байна гэж Зүүн Ази, Номхон далайн бүсийн тоймд бичжээ. Энэхүү тайланд уг бүсийн хөгжингүй орнуудын эдийн засгийг 2013 онд 7.1 хувь, 2014 онд 7.2 хувь байна гэж тооцоолжээ. Хэдийгээр энэ нь Дэлхийн банкны 2013 оны дөрөвдүгээр сарын тооцооллоос бага байгаа нь боловч хөгжингүй Зүүн Азийн бүс нь бусад бүсийг өсөлтөөрөө тэргүүлж байгааг өнөөдрийн хуралд онцолж байсан юм.

0 Сэтгэгдэл