Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
“ДЦС-4” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл 88.8 хувьтай байна
Өвөлжилтийн бэлтгэл аж­лыг хангахтай холбогдуулан нийс­лэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруу­лалтын асуудал хариуц­сан ор­логч С.Очирбат, нийс­лэлийн За­саг даргын Хөдөл­мөр эрх­лэлт, нийгмийн асуу­дал ха­риуцсан орлогч Ц.Буян­да­­лай, Улаанбаатар хотын Ерөн­­хий менежер бөгөөд За­­хирагчийн ажлын албаны дар­­­га Б.Бадрал нар  өнгөрөгч амралтын өд­рүүдэд “ДЦС-4” компанийн үйл ажиллагаатай та­нилц­лаа.  Тус  станц 1983 онд бай­гуулагдсан бөгөөд Тө­вийн бү­сийн ца­хил­гаан эрчим хүч­ний хэрэг­лээний 70 хувийг, Улаан­баатар хотын дулааны эр­чим хүчний 65 хувийг дан­гаа­раа хангадаг Монгол Ул­сын эрчим хүчний хамгийн том үйлдвэрийн нэг. “ДЦС-4” өнөөд­­­­­­­­рийн байдлаар найман зуух, зургаан турбен генератор буюу цахилгаан үүсгэгчтэй, долоо дахь гене­ра­торыг суу­рилуулахаар ажил­лаж бай­на. Мөн “ДЦС-4” ТӨХК цахил­гаан, дулааны эрчим хүчийг хам­гийн бага зардлаар үйлд­вэрлэж, нийлүүлэх цаа­шил­бал эрчим хүчний үйлдвэ­рүү­дийн хувьсал, хөгжлийг тодорхойлогч байхыг эрмэлзэн ажиллаж байгаа гэсэн.  Улс орон хөгжихийн хэрээр цахил­гаан, дулааны эрчим хүчний хэ­рэглээ нэмэгдэж байдаг тул барилгын их засварын ес, урсгал засварын 27 ажил тө­лөвлөснөөс 75-85 хувийн гүй­цэт­гэлтэй явж байгаа гэнэ. Өв­лийн их ачааллын үед тоног төхөөрөмжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах үүднээс  өвөлжилтийн бэлтгэл ажил 88.8 хувийн биелэлттэй байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан