Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
Б.Бадрал: Орон сууцнаас татвар авахгүй, худал мэдээлэл
Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга Б.Бадралаас цөөн асуултад хариу авлаа.

-Гадаадын хөрөнгө оруу­лалтын тухай хууль гарсан. Үүнд татварын орчныг хэрхэн тусгаж өгсөн бэ?
-Гадаадын оруулалтыг яаж дэмжих вэ гэдэг хууль шүү дээ. Түүний дотор татварын хувь хэмжээг яаж тогтоох, тогтвортой байлгах талаар нарийн заасан байгаа. Яг аль, аль татварыг хэрхэн тогтоох нь тухайн гэрээний үед шийдвэрлэж болно. Энэ дотор дөрвөн төрлийн татвар оруулчихсан байгаа. Одоо хэрэгжиж буй хуулийн хувьд хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамаарч 15 хүртэлх жил тогтвортой байх заалттай.

-Орон сууцны татвар авна гэж ярих болсон. Энэ хэр үнэний ортой мэдээлэл вэ?
-Хэвлэл мэдээллээр гарсан “магадгүй” гэсэн тодотголтой мэдээнд иргэд, татвар төлөгчид автахгүй байхыг хүсч байна. Одоо байгаа орлогын албан татварын хэмжээний нэг нь ч өсч, өөрчлөгдөхгүй. Нөгөө талаас, орон сууцны татварын тухай яригдах болсон. Иргэдийн амьдарч, оршин сууж буй орон сууцнаас ямар ч татвар авахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.

-Дээрх яриа нь Хотын тухай хуультай холбогдож гарч ирсэн болов уу. Ер нь, татварын эрхзүйн орчныг сайжруулахад хуульд ямар өөрчлөлт хийхээр ажиллаж байгаа бол?
-Татварын тогтолцооны хоёр дахь шатны шинэчлэлд Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татвар, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэчилсэн найруулгыг тусгана. Шинээр хотын татвар нэмэгдэж байгаа. Шинээр бий болж буй хуулийг Сангийн яамны Орлогын хэлтэс хариуцан ажиллаж байна. Манай байгууллага ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон. Хотын татвар гэдэг ямар байх вэ гэхээр Улаанбаатар болон улсын статустай хотод тодорхой төрлийн үйлчилгээ, бизнес эрхэлж буй бол татвар төлдөг болно. Жишээ нь, нийслэлд зочид буудал ажиллуулдаг бол аль улс, аль аймгийн харьяат байхаас үл хамаарч амьдарч, ажилласны төлбөрийн 0.1 хувьтай тэнцэх бага хэмжээний татвар төлдөг болох юм. Энэ нь Улаанбаатар хотын төсөвт хуримтлагдаад явах учиртай.

-Уул уурхай, ашигт малтмалын хуулийг өөрчилж байгаа гэж дуулсан?
-Ашигт малтмалын нөөц ашигласны болон газрын гэрчилгээний төлбөр зэргийг нэгтгэсэн хууль гарах болно. Энэ нь өмнө тусдаа хэрэгжиж байсан жижиг хуулиудыг нэгтгэсэн гэж ойлгох хэрэгтэй. Цоо шинэ зүйл бага заримыг нь дэлгэрүүлж, тодорхой болгож өгсөн. Жишээ нь, аж ахуйн нэгжийн орлогын албан татварт уул уурхайн салбарын бие даасан бүлэг бий болсон.
0 Сэтгэгдэл
Halzan Tavkhai
Хамгийн их уншсан