Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Цэргийн албан тушаалтан казинод луйвар хийсэн хэргээр халагдав
АНУ-ын Зэвсэгт хүчний стратегийн удирдах газрын даргын орлогч дэд адмирал Тимоти Жардинаг ажлаас нь халж, цол бууруулсан тухай “ВВС” агентлаг мэдээлж байна. Энэ талаар холбогдох албад Тимоти Жардинаг үүрэгт ажлаас нь чөлөөлөн Тэнгисийн цэрэг, хууль хамгаалах байгууллагууд шалгаж байгаа гэхээс өөр нэг тайлбар өгөөгүй.
Гэтэл дэд адмиралыг Небраска мужийн Омаха дахь казинод покер тоглохдоо хуурамч хасаа ашиглан их  хэмжээний мөнгө луйвраар хожсон гэж ажлаас нь халсан болохыг “Omaha World Herald” сонины сэтгүүлчид тогтоосон байна. Энэ казино нь Жардины алба хаадаг байсан цэргийн баазаас холгүй байрладаг байж.
Америкийн Стратегийн хүчний удирдлага гэдэг нь хуурай газар байрладаг баллистик пуужин, шумбагч завин дээрх пуужин, цэргийн нисэх хүчний цөмийн бөмбөг гэсэн Америкийн цөмийн гурвалсан хүчийг удирдах, бэлэн байдлыг нь хангах үүрэгтэй. Иймд энэ албанд ажиллаж байгаа хүмүүс хатуу хяналтын дор байдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан