АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Оросын нийт баялгийн 35 хувь нь 110 хүний мэдэлд
Одоогоос ердөө 20-иод жилийн өмнө буюу Зөвлөлтийн үед оросууд үндэсний баялгаа тэгш хуваарилах зарчимтай байлаа. Гэтэл коммунизм нурснаас хойш 30 жил ч хүрэхгүй хугацаанд тус улсын нийт баялгийн 35 хувь нь 110 хүний мэдэлд очиж амжжээ. 143 сая хүн амтай тус улсад өдгөө 110 тэрбумтан төрж гарчихаад байгаа нь хүн амтай харьцах харьцаа болоод тэдний эзэмших хөрөнгөтэй жишвэл Орос оронд баян ядуугийн ялгаа зааг ямар их болсныг харж болно.
Нийтдээ Оросын хүн амын 93,7 хувь нь 10 мянган ам.доллар хүрэхгүй эд баялагтай гэсэн тоо байдаг. Харин 5,6 хувь нь 10-100 мянган ам.доллар, 0,6 хувь нь 100 мянгаас 1 сая ам.долларын хөрөнгөтэй бол 0,1 хувь буюу 84 мянган хүн нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй гэсэн судалгаа байна. Үүнийг АНУ-тай харьцуулвал Америкийн хүн амын 30,7 хувь нь 10 мянган доллараас доош хөрөнгөтэй, 33 хувь нь 10-100 мянган ам.доллар, 30,7 хувь нь 100 мянгаас нэг сая ам.долларын хөрөнгөтэй гэж тэмдэглэгдсэн байна. Мөн америкчуудын 5,5 хувь буюу 1,3 сая хүн нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй ажээ.
Ер нь дэлхийн жишгийг харвал хөрөнгө нь 50 сая ам.доллараас дээш давсан дэлхийн тэргүүн баячуудын сүлжээнд 98700 хүн багтаж байдаг аж. Үүний бараг хагас нь АНУ-д амьдардаг бол ОХУ 11-д жагсч байна.
Одоогоос ердөө 20-иод жилийн өмнө буюу Зөвлөлтийн үед оросууд үндэсний баялгаа тэгш хуваарилах зарчимтай байлаа. Гэтэл коммунизм нурснаас хойш 30 жил ч хүрэхгүй хугацаанд тус улсын нийт баялгийн 35 хувь нь 110 хүний мэдэлд очиж амжжээ. 143 сая хүн амтай тус улсад өдгөө 110 тэрбумтан төрж гарчихаад байгаа нь хүн амтай харьцах харьцаа болоод тэдний эзэмших хөрөнгөтэй жишвэл Орос оронд баян ядуугийн ялгаа зааг ямар их болсныг харж болно. Нийтдээ Оросын хүн амын 93,7 хувь нь 10 мянган ам.доллар хүрэхгүй эд баялагтай гэсэн тоо байдаг. Харин 5,6 хувь нь 10-100 мянган ам.доллар, 0,6 хувь нь 100 мянгаас 1 сая ам.долларын хөрөнгөтэй бол 0,1 хувь буюу 84 мянган хүн нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй гэсэн судалгаа байна. Үүнийг АНУ-тай харьцуулвал Америкийн хүн амын 30,7 хувь нь 10 мянган доллараас доош хөрөнгөтэй, 33 хувь нь 10-100 мянган ам.доллар, 30,7 хувь нь 100 мянгаас нэг сая ам.долларын хөрөнгөтэй гэж тэмдэглэгдсэн байна. Мөн америкчуудын 5,5 хувь буюу 1,3 сая хүн нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй ажээ.
Ер нь дэлхийн жишгийг харвал хөрөнгө нь 50 сая ам.доллараас дээш давсан дэлхийн тэргүүн баячуудын сүлжээнд 98700 хүн багтаж байдаг аж. Үүний бараг хагас нь АНУ-д амьдардаг бол ОХУ 11-д жагсч байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























