Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Румын 186 сая еврогоор онгоц авна
Румынын Батлан хамгаалах яам 186,2 сая еврогоор Португалиас ашиглагдаж байсан 12 ширхэг “F-16AM/BM Fighting Falcon” сөнөөгч онгоц худалдан авах гэрээ байгуулсан байна. Гэрээний дагуу эхний ээлжинд Португалийн нисэх хүчний бүрэлдэхүүнд байсан есөн онгоцыг авах бол Америкчууд Португальд гурван онгоц шилжүүлсний дараа дамжуулан худалдаж авах аж. Энэ гурван сөнөөгч онгоцыг Америкчууд илүүдэл зэвсэглэлийг цомхотгох хөтөлбөрийн хүрээнд Португальд өгч байгаа гэнэ.  
Португальчууд энэ мөнгөнөөс78 сая еврог л авах бөгөөд үлдсэн хэсгийг хэрэглэж байсан онгоцуудад засвар хийх, шинэчлэх, тоног төхөөрөмж Америкаас худалдан авахад зарцуулах юм байна. Ийнхүү шинэчлэх, засварласан сөнөөгч онгоцуудыг 2017 оноос Румынын нисэх хүчинд зэвсэглэлдээ авах аж. Румынчууд 2010 онд олонд танилцуулсан цэргийн нисэх хүчнийг шинэчлэх хөтөлбөрийг дагуу эхний ээлжинд хуучин ашиглагдаж байсан 24 ширхэг “F-16” худалдан авч, хоёр дахь шатанд 24 шинэ “F-16 Block 50/52” аваад гурав дахь шатанд 24 “F-25A Lightning II” авна гэж байсан юм. Гэвч хожим нь санхүү хүрэлцэхгүйн улмаас худалдан авах онгоцны тоог цөөлж байсан юм.
Эдгээр “F-16” сөнөөгч онгоц нь Румынын нисэх хүчинд одоо байгаа зөвлөлтийн үеийн хуучирсан “МиГ-21” онгоцыг орлоно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан