Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“Америкгүйжих”-ийг уриалжээ
АНУ-ын төсвийн хямрал, төрийн өрийн босгыг нэмэгдүүлэх асуудал нь дэлхийн эдийн засаг, улс төрийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлж байна. “Bloomberg”-ийн шинжээчдийн мэдэгдэж байгаагаар Америкийн Ерөнхийлөгч Барак Обама нь ойрын хугацаанд Бүгд найрамдах намынхантай ирэх жилийн төсөв ба төрийн өрийн талаар тохиролцоонд хүрч чадахгүйд хүрвэл дэлхийн эдийн засаг бүхэлдээ удаан хугацааны уналтад орох нь гарцаагүй болох аж. Нэг улсын хоёр намын зөрчилдөөнөөс болж дэлхийн нийтээр уналтын байдалд орж магадгүй болсон нөхцөл байдлыг дэлхий олон орон шүүмжилж байна.
Жишээлэхэд, Хятадын “Синьхуа” агентлаг АНУ-ын төсвийн хямралыг ашиглан Америкийн давамгайллаас бүх улс татгалзан, “Америкгүйжих” арга хэмжээ авахыг уриалсан байна. “Синьхуа” агентлаг “Дэлхийн бүх улсын гол эрх ашгийг газар нутгийн хэмжээ, нөлөөллийн хүрээнээс үл хамааран хамгаалдаг тогтолцоог дэлхийд бий болгох шаардлагатай байна” гээд америкийн улстөрчид төсвийн хямралыг давж гарах гээд завгүй байгаа энэ байдал нь “Америкгүйжих”-эд хамгийн тохиромжтой үе гэжээ.
Америк нь дэлхийн хамгийн хүчирхэг гүрэн гэдгээс үүдэлтэй хариуцлагаа ухамсарлахын оронд нь эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж дэлхийд эмх замбараагүй байдлыг улам нэмэгдүүлэх үйлдэл хийж байна гэж Хятадын агентлаг үзжээ. Улмаар ам.долларыг орлох олон улсын нөөцийн шинэ валют сонгож авах шаардлагатай байгааг онцолсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан