АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
АНУ-ын төсвийн байгууллагууд эргээд ажилдаа орлоо
АНУ-ын Конгресс төсвийн байгууллагуудаа эргээд ажилд нь оруулах хуулиа баталж, холбооны өрийн хязгаарыг өсгөлөө. Засгийн газраа дахин нээх хуулийг Ардчилсан нам олонх эзэлдэг Сенат болон бүгд найрамдахчууд хянадаг Төлөөлөгчийн танхимын аль аль нь хүлээн зөвшөөрснөөр төсөвгүйгээс хаалгаа бариад байсан байгууллагууд сая нэг ажилдаа орох боломжтой болжээ. Тэгэхээр төсвийн байгууллагын хэдэн сая ажилтан 10 гаруй хоног гэртээ цалингүй суусны эцэст өнөөдрөөс буюу пүрэв гаригаас ажилдаа орж байна. АНУ-ын Засгийн газар, яам тамгын газар, төсвийн байгууллагууд хаалгаа барьсан энэ хэдэн хоногт тус улсын эдийн засагт 24 тэрбум ам.долларын хохирол учирсан байна.
Хэдийгээр хууль тогтоох байгууллагаас засаг захиргаагаа ажилд нь оруулахуйц төсөв баталсан ч Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын санал зөрөлдөж байгаа төсвийн тухай асуудал шийдэгдээгүй л байна. Одоогийн баталсан төсөв бол ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл хүрэлцэх ажээ.
Ерөнхийлөгч Б.Обама одоогийн гаргасан шийдвэрийг улам баталгаажуулаад ирэх оны төсвөө эрүүл мэндийн даатгалын хуулийг оролцуулахгүйгээр батлах байх гэж найдаж буйгаа мэдэгдлээ. Тэрээр хууль тогтоогчдод хандан хэлсэн үгэндээ асуудал бүхнийг хямралын хэмжээнд аваачиж байж шийддэг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Энэ явдлаас бид сургамж авах ёстой гэсэн юм.
АНУ-ын Конгресс төсвийн байгууллагуудаа эргээд ажилд нь оруулах хуулиа баталж, холбооны өрийн хязгаарыг өсгөлөө. Засгийн газраа дахин нээх хуулийг Ардчилсан нам олонх эзэлдэг Сенат болон бүгд найрамдахчууд хянадаг Төлөөлөгчийн танхимын аль аль нь хүлээн зөвшөөрснөөр төсөвгүйгээс хаалгаа бариад байсан байгууллагууд сая нэг ажилдаа орох боломжтой болжээ. Тэгэхээр төсвийн байгууллагын хэдэн сая ажилтан 10 гаруй хоног гэртээ цалингүй суусны эцэст өнөөдрөөс буюу пүрэв гаригаас ажилдаа орж байна. АНУ-ын Засгийн газар, яам тамгын газар, төсвийн байгууллагууд хаалгаа барьсан энэ хэдэн хоногт тус улсын эдийн засагт 24 тэрбум ам.долларын хохирол учирсан байна. Хэдийгээр хууль тогтоох байгууллагаас засаг захиргаагаа ажилд нь оруулахуйц төсөв баталсан ч Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын санал зөрөлдөж байгаа төсвийн тухай асуудал шийдэгдээгүй л байна. Одоогийн баталсан төсөв бол ирэх оны нэгдүгээр сарын 15 хүртэл хүрэлцэх ажээ.
Ерөнхийлөгч Б.Обама одоогийн гаргасан шийдвэрийг улам баталгаажуулаад ирэх оны төсвөө эрүүл мэндийн даатгалын хуулийг оролцуулахгүйгээр батлах байх гэж найдаж буйгаа мэдэгдлээ. Тэрээр хууль тогтоогчдод хандан хэлсэн үгэндээ асуудал бүхнийг хямралын хэмжээнд аваачиж байж шийддэг байдлаасаа татгалзах хэрэгтэй. Энэ явдлаас бид сургамж авах ёстой гэсэн юм.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























