Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ
"Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
Шинэ жилийн хамгийн сайхан дурсамж үлдээх “Цөмөөхэй” балет 6 дахь өдрөө амжилттай тоглогдлоо.
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
Оны онцлох хүүхдийн шагналын энэ сарын 18-нд гардуулна
Нийтийн байруудад галын аюулгүй байдлын тоног төхөөрөмж, бэлэн байдлыг хангаагүй зөрчил түгээмэл илэрчээ
Сонгинохайрхан дүүргийн гурван хороонд булгийн усны улмаас халиа дошин үүсжээ
ЗГ: Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн барина
ЗГ: Төрийн өмчит 18 компани, үйлдвэрийн газрын хувьцааг худалдаж, нээлттэй хувьцаат компани болгоно
Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
Токиод 90 тэрбумаар обьект авах гэсэн Монгол компани ямар ч үйл ажиллагаа эрхэлдэггүй
Японд 10 давхар барилга авахаар дуудлага худалдаанд 50 сая ам.долларын үнэ хэлсэн Монголын компанийг үнэхээр тийм хэмжээний төлбөр хийх санхүүгийн чадвартай эсэхийг нягтлан шалгахаар Японоос NHK телевизийнхэн ирж сурвалжилжээ. Гэтэл таван тэрбум иенээр /90 тэрбум төгрөг/ Токиод обьект худалдаж авахаар дуудлага худалдаанд ялалт байгуулсан өнөөх Авар компанийн Улаанбаатар дахь оффисын бүртгүүлсэн хаягаар нь ирээд үзвэл зүгээр нэг орон сууцны байр байж. Мөн татварын газар дахь мэдээллээс нь харвал ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, ердөө 600 долларын хөрөнгөтэйгөөр компаниа бүртгүүлж байжээ. Нэгэнт үйл ажиллагаа эрхлээгүй учраас ажилтнууддаа цалин хөлс гэж өгсөн зүйлгүй, улсад татвар, нийгмийн даатгал төлсөн гэх ганц ч баримт байгаагүй байна. Уг нь, Авар компани бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн бүртгүүлсэн аж. Гэвч байгаа үгүй нь мэдэгдэхгүй, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй энэ компани Токиод асар өндөр үнээр обьект худалдан авах гэсэн нь япончуудад сэжиг төрүүлэхээс аргагүй биз ээ. Авар компанийн худалдан авах гэсэн барилга нь Япон дахь Солонгос иргэдийн ерөнхий холбооны эзэмшиж байсан байр байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Уг обьектыг өнгөрсөн долоо хоногт дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан худалдах үед хамгийн өндөр үнэ хэлсэн этгээд нь хэний ч танил бус, Монголын нэг нууцлаг компани байсан нь олны анхаарлыг маш их татсан юм. Уг барилгыг өмнө нь бас нэг удаа дуудлагаар худалдах гэж оролдох үед Хойд Солонгосыг дэмждэг нэгэн хийд авах гэж оролдоод, эцэстээ бэл нь хүрэхгүй саналаасаа татгалзсан аж. Гэтэл хоёр дахь шатны дуудлага худалдаанд мөн л Хойд Солонгостой сайн харилцаатай байдаг Монголын компани анх нэрлэсэн үнээс нь бараг хоёр дахин өндөр үнэ хэлсэн нь тэдний цаана солонгосчууд байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлэхэд хүргэжээ. Ямартай ч, Авар компанийг судалж, хуулийн дагуу итгэл хүлээлгэж болох эсэхийг шалгасны эцэст тус компанид барилгыг худалдах эсэхийг шүүх маргааш шийдэх аж. Учир нь, байрыг өмнө нь эзэмшиж байсан Япон дахь Солонгос иргэдийн ерөнхий холбооны үйл ажиллагаа үндсэндээ дампуурч, шүүхийн шийдвэрээ барилгыг дуудлагаа худалдаж байгаа тул эцсийн шийдвэрийг Токиогийн дүүргийн шүүх гаргах юм байна.
БОЛЬЁ ОО
Mongolchuudaa hoyordogch hoyriin hoorond bitgii baildaa
Mongolchuudaa hoyordogch hoyriin hoorond bitgii baildaa
Mongolchuudaa hoyordogch hoyriin hoorond bitgii baildaa
kkk end 5 jil abilga basan munguuruu oroj bgaa nuhur bizdeee kakaka
denchin tavilgui duudsan yum bh da
Японд 10 давхар барилга авахаар дуудлага худалдаанд 50 сая ам.долларын үнэ хэлсэн Монголын компанийг үнэхээр тийм хэмжээний төлбөр хийх санхүүгийн чадвартай эсэхийг нягтлан шалгахаар Японоос NHK телевизийнхэн ирж сурвалжилжээ. Гэтэл таван тэрбум иенээр /90 тэрбум төгрөг/ Токиод обьект худалдаж авахаар дуудлага худалдаанд ялалт байгуулсан өнөөх Авар компанийн Улаанбаатар дахь оффисын бүртгүүлсэн хаягаар нь ирээд үзвэл зүгээр нэг орон сууцны байр байж. Мөн татварын газар дахь мэдээллээс нь харвал ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, ердөө 600 долларын хөрөнгөтэйгөөр компаниа бүртгүүлж байжээ. Нэгэнт үйл ажиллагаа эрхлээгүй учраас ажилтнууддаа цалин хөлс гэж өгсөн зүйлгүй, улсад татвар, нийгмийн даатгал төлсөн гэх ганц ч баримт байгаагүй байна. Уг нь, Авар компани бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна хэмээн бүртгүүлсэн аж. Гэвч байгаа үгүй нь мэдэгдэхгүй, ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй энэ компани Токиод асар өндөр үнээр обьект худалдан авах гэсэн нь япончуудад сэжиг төрүүлэхээс аргагүй биз ээ. Авар компанийн худалдан авах гэсэн барилга нь Япон дахь Солонгос иргэдийн ерөнхий холбооны эзэмшиж байсан байр байсан тухай бид өмнө нь мэдээлж байсан.
Уг обьектыг өнгөрсөн долоо хоногт дуудлага худалдаагаар үнэ хаялцуулан худалдах үед хамгийн өндөр үнэ хэлсэн этгээд нь хэний ч танил бус, Монголын нэг нууцлаг компани байсан нь олны анхаарлыг маш их татсан юм. Уг барилгыг өмнө нь бас нэг удаа дуудлагаар худалдах гэж оролдох үед Хойд Солонгосыг дэмждэг нэгэн хийд авах гэж оролдоод, эцэстээ бэл нь хүрэхгүй саналаасаа татгалзсан аж. Гэтэл хоёр дахь шатны дуудлага худалдаанд мөн л Хойд Солонгостой сайн харилцаатай байдаг Монголын компани анх нэрлэсэн үнээс нь бараг хоёр дахин өндөр үнэ хэлсэн нь тэдний цаана солонгосчууд байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлэхэд хүргэжээ. Ямартай ч, Авар компанийг судалж, хуулийн дагуу итгэл хүлээлгэж болох эсэхийг шалгасны эцэст тус компанид барилгыг худалдах эсэхийг шүүх маргааш шийдэх аж. Учир нь, байрыг өмнө нь эзэмшиж байсан Япон дахь Солонгос иргэдийн ерөнхий холбооны үйл ажиллагаа үндсэндээ дампуурч, шүүхийн шийдвэрээ барилгыг дуудлагаа худалдаж байгаа тул эцсийн шийдвэрийг Токиогийн дүүргийн шүүх гаргах юм байна. Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
2013.10.23
2013.10.21
2013.10.21
2013.10.21
2013.10.21
2013.10.21























