АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Ангол тэрбум ам.долларын зэвсэглэл авахаар болов
Анголын Батлан хамгаалах яам, Оросоос тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг, байлдааны техник худалдан авах гэрээг “Рособоронэкспорт”компанитай байгуулжээ. Гэрээний дагуу анголчууд зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн зэвсэглэлийн сэлбэг, буу, сум, танк, их буу, Ми-17 нисдэг тэрэг худалдан авна. Мөн Анголын нутаг дээр сумны үйлдвэр барихаар тохиролцжээ. Үүнээс гадна засч сэлбэн, зэвсэглэсэн Су-30К сөнөөгч онгоц 18 ширхгийг авах аж. Гэхдээ Ангол нь төлбөрөө ямар хэлбэрээр хийх нь тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалжид Ангол бэлэн мөнгөөр тооцоо хийнэ гэсэн байхад өөр нэг нь Оросын “Гадаад худалдааны банк” энэ гэрээг санхүүжүүлэх болсон тухай ярьсан гэж “Ведомости” сонин мэдээлж байна.
Орос нь 1996 онд Анголын Зөвлөлтөд төлөх ёстой байсан өрийн 70 хувийг өршөөсөн юм. Үлдсэн 30 хувийг нь Ангол 20 жилийн дотор төлөхөөр болсон.
Анголын Батлан хамгаалах яам, Оросоос тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг, байлдааны техник худалдан авах гэрээг “Рособоронэкспорт”компанитай байгуулжээ. Гэрээний дагуу анголчууд зөвлөлтийн үед үйлдвэрлэгдсэн зэвсэглэлийн сэлбэг, буу, сум, танк, их буу, Ми-17 нисдэг тэрэг худалдан авна. Мөн Анголын нутаг дээр сумны үйлдвэр барихаар тохиролцжээ. Үүнээс гадна засч сэлбэн, зэвсэглэсэн Су-30К сөнөөгч онгоц 18 ширхгийг авах аж. Гэхдээ Ангол нь төлбөрөө ямар хэлбэрээр хийх нь тодорхойгүй байгаа юм. Зарим эх сурвалжид Ангол бэлэн мөнгөөр тооцоо хийнэ гэсэн байхад өөр нэг нь Оросын “Гадаад худалдааны банк” энэ гэрээг санхүүжүүлэх болсон тухай ярьсан гэж “Ведомости” сонин мэдээлж байна. Орос нь 1996 онд Анголын Зөвлөлтөд төлөх ёстой байсан өрийн 70 хувийг өршөөсөн юм. Үлдсэн 30 хувийг нь Ангол 20 жилийн дотор төлөхөөр болсон.
0 Сэтгэгдэл
























