Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
Гурван том хөрш орны Ерөнхий сайд нар Хятадад айлчилж байна
Энэтхэгийн Ерөнхий сайд Сингх тэргүүтэй төлөөлөгчид Москвад хийсэн хоёр өдрийн айлчлалаа дуусгаад Бээжинд хүрэлцэн ирлээ. Шинэ Дели-Москва-Бээжин , Сингхийн энэ долоо хоногийн айлчлал гадныхны олон жил ярьж байсан “Хятад-Энэтхэг-Оросын холбоо”-г эрхгүй санагдуулж байна. Дорнын гурван том хүчирхэг орны хамтарсан үйлдэл хөдөлгөөн бүр нь “дэлхийг өөрчлөх ” ач холбогдолтой гэж үзэцгээдэг.

Хятадын гадаад бодлогыг нүд алдалгүй ажигладаг  Японы хэвлэлд нэгэн “нээлтийг” хийжээ. 10 дугаар сарын 22-ны өдөр Сингх Бээжинд ирэх үед Оросын Ерөнхий сайд Медведев, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар мөн Хятадад айлчилж буй. Энэ нь анхнаасаа нарийн зохион байгуулсан үйл явдал уу, аль эсвэл айлчлалын хөтөлбөрийн “цэвэр давхцал уу”?

Судлаачдын үзэж байгаагаар, энэ сарын эхээр Хятадын удирдагч нар Зүүн Өмнөд Азийн орнуудаар айлчилсан бол сарын сүүлээр “Гурван том хөрш орны Ерөнхий сайд нар Хятад улсад цуглаж байна. Үүнээс харахад, 2013 оны 10 дугаар сард хөрш орнуудтайгаа гадаад харилцаагаа эрчимжүүлсэн Хятад улс олон улсын судлаачдын анхаарлын төвд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан