Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Дагавар хүүхдийнхээ гарыг тасдаад, буцалсан усанд хийжээ
Хятадад ер хүний санаанд багтамгүй харгис хэрцгий явдал үе үе гардаг. Саяхан л гэхэд 10 настай хүүгийн гарыг хойд эцэг нь махны хутгаар тасдаж хаяад, буцалж байсан ус руу шидсэн явдал гарчээ.
Сиао Жун хэмээх энэ хүү Хятадын Лиаонин мужийн Шенянд ээжийнхээ хамт амьдардаг байжээ. Түүний ээж Сиао Шен өнгөрсөн жил Чен Сун гэх залуутай танилцаж, тэд түрээсийн байранд хамт амьдарч эхэлсэн байна. Чен Суныг гайгүй сайн залуу гэж итгэж байсан тул ээж хүү хоёул түүнд их сайн, хамтдаа орох оронтой болох гээд хамаатан саднаасаа мөнгө сураглаж эхлээд байжээ. Хүүгийн ээж Сиао Шен эцэг эх, гэр бүлийнхнээсээ мөнгө гуйх санаатай гэртээ уриад, энэ хугацаанд найз залуугаа түр өөр газар байж бай гэжээ. Гэтэл гэрийнхэн нь тэднийд төлөвлөснөөс бага зэрэг саатах болсон тул бүсгүй утсаар ярьж, дахиад жаахан хүлээ гэж хэлжээ. Үүнд уурласан залуу гэртээ хүрч ирмэгцээ хэрүүл хийж, уурандаа махны хутгаар хүүгийнх нь нэг гарыг хэрчээд, буцалж байсан халуун ус руу шидсэн байна.

Эмч нар хүүгийн гарыг залгах гэж үзсэн боловч буцлам усанд хийсэн учир нөхөн сэргээх аргагүй болсон байжээ. Тиймээс хүүд хиймэл гар хийхээр одоо эмчилгээ хийж байгаа аж. Хүү өөрт нь яагаад ийм зүйл тохиолдсоныг, яагаад “хойд эцэг” нь ингэж өөрчлөгдсөнийг ойлгохгүй байна гэж хэвлэлд ярьжээ. “Би түүнийг надад маш сайн аав болно гэж боддог байсан. Би түүнд маш сайн байсан” гэж хүү ярьжээ.
Энэ харгис явдлын дараа Чен Сун өөрийн хийсэн хэргээр цагдаад өөрөө утасдаж мэдэгдсэн бөгөөд одоо түүнийг цагдан хорьж, хэргийг шалгаж байгаа аж.


0 Сэтгэгдэл
iim medeelell hamaagui bitgii oruuolj bgachee manai mgl humuus duuraij magadguishdee odoo ued er n hetsuu bgashu
Муухай хар сөрөг мэдээлэл битгий оруулж байгаач. Сэтгэл дотор эвгүй болоод байх юм. Энэ орчлон хорвоо хүн төрөлхтний нүглийг даахаа больж байгаа юм гэсэн.
iim zavaavn yum bicheed lav eruul chi. setguulchee
Muuhai har medeelel bitgi bichij baigaach
иймэрхүү зүйлийг битгий нийтэлж бай. Монголчууд бид стрессээ тэртэй тэргүй дийлэхгүй байхад сэтгэл өвтгөсөн балай юм нийтэлж байх юм.
hujaa nar hvn bisheee
Hyjaa nar. Bol. Zvgeeree oluulaa. Uls. Shv. Dee hezeech. Duusahgvi.
hujaa nar hun bish
Эвий дээ хөөрхий
Хамгийн их уншсан