Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө "Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа “1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Амиа золиослогч болгохоор бэлтгэж байсан 20 хүүхдийг аварчээ
Афганистаны Нуристан мужаас хулгайлсан 6-10 насны 20-иод хүүхдийг алан хядагчдын гараас аварчээ. Афганистаны орон нутгийн цагдаагийнхан Пакистан руу гаргахаар зэхэж байсан 21 хүүхдийг аварсан талаар дэлхийн хэвлэл мэдээллийн сувгаар мэдээлж эхлэв. Талибанчууд эдгээр бяцхан хүүхдүүдийг амиа золиослогч болгон бэлтгэж байсан аж. Алан хядагчид хулгайлсан хүүхдүүдээ Пакистан руу гаргахаар Лагман мужид авч явахад нь цагдаагийнхан баривчилсан юм. 6-10 насны энэ бяцхан иргэдийг бүгдийг нь Нуристан мужаас хулгайлсан гэнэ. Хүүхдийн наймаачдыг баривчилсан гэж байгаа ч үндсэн бүлэглэлийн толгойлогчийг яаралтай илрүүлэх шаардлагатай учир орон нутгийн иргэдээс энэ ажилд их хэмжээний тусламж хүсч буй гэнэ. Афганистан болон лалын шашинт зарим оронд өөрсдийнхөө үйл хэргийн төлөө алан хядагчид хүүхдийг ашиглах нь элбэг байдаг учраас үүнийг зогсоохоор хүний эрхийг хамгаалагчид тууштай тэмцэж буй гэнэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан