Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шүүгч М.Нямжаргал ОХУ-д зохион байгуулагдаж буй олон улсын тэмцээний шүүгчээр ажиллаж байна “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцлээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв Хяналтын болон бүтээмжийн менежер, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, дэд сайд нарыг томиллоо Шадар сайд Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг "Алтанбулаг" чөлөөт бүсэд ажиллалаа Дампуурсан банкуудад байршиж байсан төрийн өмчийн хөрөнгүүдийг буцаан төвлөрүүлэх ажлын хэсгийн явцтай танилцана МАН-ын Удирдах зөвлөлөөр дэд сайд сайд нар тодорно Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр Цагдаагийн ерөнхий газарт ажиллав ЭЗБХ: С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд томилохыг дэмжив
Тагнуулууд нь А.Меркелийн утсыг чагнасныг Б.Обама мэдээгүй гэнэ
АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг гадаадын төрийн тэргүүнүүдийг тэр дундаа Германы канцлер Ангела Меркелийн утсыг 2002 оноос хойш чагнаж байгаа гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа. Нэр дээрээ сайн нөхөр, түнш гэж саймшрах атлаа нидэр дээрээ хардаж сэрдэн, тагнаж чагнаж байсан явдал нь АНУ-ыг Германы өмнө маш эвгүй байдалд оруулаад байна. Энэ тухай А.Меркел олж мэдмэгцээ Ерөнхийлөгч Б.Обама руу утас цохиж, тайлбар хүсэхэд АНУ-ын төрийн тэргүүн уучлал хүсээд, арай ч ийм явдал болоогүй байх гэсэн шүү маягийн хариу хэлээд гэхдээ энэ талаар шалгаж тодруулна гэсэн. Гэтэл америкчууд одоо хэргээ хүлээх, ингэхдээ энэ “бохир тоглоом”-оос Ерөнхийлөгчийнхөө нэрийг л цэвэр авч гарах л үлдэж байх шиг.
Хэргийн эзэн Үндэсний аюулгүй байдлын агентлагийн дарга, генерал Кит Александр Ерөнхийлөгчдөө илтгэж мэдэгдэлгүйгээр А.Меркел тэргүүтэй гадаадын удирдагчдыг тагнаж чагнаж байсан хэмээн мэдэгдээд байна. Германы “Bild” сонинд бичсэнээр бол “Генерал Александр өөрийн биеэр энэ тухай Б.Обамад мэдээлсэн. Б.Обама үүнийг олж мэдээд зогсоох үүрэг өгөөгүйгээр барахгүй А.Меркелд итгэдэггүй учраас түүний тухай бүх зүйлийг мэдэхийг хүссэн” гэнэ.
Гэтэл Үндэсний аюулгүй байдлын агентлагийн хэвлэлийн төлөөлөгч үүнийг үгүйсгэж “Ерөнхийлөгч энэ тухай юу ч мэдээгүй. Генерал Александр А.Меркелтэй холбоотой асуудлаар Ерөнхийлөгчтэй нэг ч удаа ярилцаж байгаагүй” хэмээн хамгаалсан мэдэгдэл хийв.
Эндээс харвал АНУ-ын тал Германы канцлерын утсыг тагнаж чагнаж байсан нь үнэн боловч Ерөнхийлөгч нь энэ тухай юу ч “мэдээгүй” болж таараад байгаа юм. Магадгүй энэ л А.Меркелийг Б.Обаматай харилцаагаа хөндийрүүлэхээс сэргийлэх цорын ганц арга байж мэднэ. Тийм ч учраас Б.Обамагийн нэрийг цэвэр авч үлдээд, Үндэсний аюулгүй байдлын агентлаг бүх бурууг өөртөө үүрэх гэж байгаа бололтой. Тус газар А.Меркелийг бүр канцлер болохоос хоёр гурван жилийн өмнөөс утсыг нь чагнаж эхэлсэн гэдэг мэдээлэл бий. Тэд Берлин дэх АНУ-ын ЭСЯ-ны дөрвөн давхарт нууц үйл ажиллагаа явуулж, Германы Засгийн газрын утсан харилцаа, тэр дундаа канцлерыг утсыг чагнадаг байсан гэнэ.Тус агентлаг үүн шиг утас чагнах ажиллагааг АНУ-ын Элчин сайдын яамдаар дамжуулан дэлхийн 80 гаруй улсад явуулдаг байсан гэж хэвлэлүүд мэдээлж буй.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан