С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа
Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
"Завхан аймагт жендэрийн мэдрэмжтэй хяналт-үнэлгээний чадавхыг бэхжүүлэх" төслийн Модуль I сургалт: "Үр дүнд суурилсан удирдлага ба Үнэлгээ” зохион байгууллаа
“1072 ХУВЬЦАА НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ДАРХАН, ОРХОН, СЭЛЭНГЭ АЙМАГТ БОЛНО
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч ,зөөлөн цасан шуурга шуурч, халтиргаа гулгаа үүсэж болзошгүй
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Өмнөд Солонгосоос умард руу зугтаадаг хүн бас байна аа
Сайн сайхан амьдрал хайж Өмнөд Солонгосоос Умард руу зугтааж очсон зургаан иргэнийг БНАСАУ-ын тал эх оронд нь эргүүлэн өгсөн байна. Зугтааж очсон хүмүүст Умард Солонгос таалагдаагүй бололтой сайн дураараа татгалзаж эх орондоо буцахаар шийдсэн байна. Тэд умардад 2009-2012 оны хооронд ёстой өөрийн хүслээр аяллын хөлөг онгоцон дээрээс үсэрч, эсвэл голын мөсөн дээгүүр явж хил давсан юм байна. Зургаан иргэнтэй хамт умардад байхдаа нас барсан нэгэн эмэгтэйн шарилыг өмнөдөд хүлээлгэн өгсөн байна. Түүний нөхөр Лигийн хэлж байгаагаар бол тэр хоёр хамтдаа амиа хорлоё гэж тохиролцоод эхнэрээ боож алсан ч дараа нь өөрийгөө хороож зүрхлээгүй гэнэ. Зугтааж очсон хүмүүсийн ярьснаар бол тэд Өмнөд Солонгост ажил болон гэртээ ямар нэгэн асуудалтай байснаас умардад амьдрал сайхан байх хэмээн ийнхүү хууль зөрчин хил давжээ.
Одоо тэр зургаан хүнийг Өмнөд Солонгост үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэмээн байцааж эхэлсэн байна. Ли гэгч нь хүн амины хэргээр шалгуулж байгаа гэнэ.
Сайн сайхан амьдрал хайж Өмнөд Солонгосоос Умард руу зугтааж очсон зургаан иргэнийг БНАСАУ-ын тал эх оронд нь эргүүлэн өгсөн байна. Зугтааж очсон хүмүүст Умард Солонгос таалагдаагүй бололтой сайн дураараа татгалзаж эх орондоо буцахаар шийдсэн байна. Тэд умардад 2009-2012 оны хооронд ёстой өөрийн хүслээр аяллын хөлөг онгоцон дээрээс үсэрч, эсвэл голын мөсөн дээгүүр явж хил давсан юм байна. Зургаан иргэнтэй хамт умардад байхдаа нас барсан нэгэн эмэгтэйн шарилыг өмнөдөд хүлээлгэн өгсөн байна. Түүний нөхөр Лигийн хэлж байгаагаар бол тэр хоёр хамтдаа амиа хорлоё гэж тохиролцоод эхнэрээ боож алсан ч дараа нь өөрийгөө хороож зүрхлээгүй гэнэ. Зугтааж очсон хүмүүсийн ярьснаар бол тэд Өмнөд Солонгост ажил болон гэртээ ямар нэгэн асуудалтай байснаас умардад амьдрал сайхан байх хэмээн ийнхүү хууль зөрчин хил давжээ. Одоо тэр зургаан хүнийг Өмнөд Солонгост үндэсний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэмээн байцааж эхэлсэн байна. Ли гэгч нь хүн амины хэргээр шалгуулж байгаа гэнэ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
























