Таван шарын хуучин орон сууцыг дахин төлөвлөж, хос 16 давхар 240 айлын орон сууцыг ашиглалтад орууллаа
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчийг томилох тухай УИХ-ын тогтоолыг танилцууллаа
Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ эхэллээ
ЗГ: Наадмаар бөхийн барилдааны 1,2-ын давааг Төв цэнгэлдэхэд очиж үзэхэд үнэ төлбөргүй
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Д.Гүн-Үйлс, Д.Мягмарсүрэн, С.Од-Эрдэнэ, М.Төрманлай нарыг томиллоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
Цэмбэгэр Улаанбаатар” давлагаанд 300 гаруй залуус нэгдэж, хотоо цэвэрлэж байна
Нийслэлийн томоохон төсөл, бүтээн байгуулалтад нэн тэргүүнд үндэсний үйлдвэрлэгч, хувийн хэвшлээ дэмжиж ажиллана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
Буурал багш Г.Миеэгомбо тэнгэрийн оронд оджээ
УИХ-ын дэд дарга М.Энхболдын аав, Монгол Улсын Ардын Багш, Г.Миеэгомбо өвчний улмаас өнөө өглөө ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Г.Миеэгомбо нь бүрэн дунд сургууль төгсөөд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд суралцан 1959 онд эдийн засагч мэргэжлээр төгсчээ. “БНМАУ-ын ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн биш хүрээний роль” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1968 онд хамгаалсан байна. 1981 онд профессор цол хүртжээ. 1959 оноос Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1960 оноос Эдийн засгийн дээд сургууль, МУИС, Намын дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, проректор, ректор, 1991 оноос Төр, нийгэм судлалын академийн захирал, 1992 оноос Монгол-Японы “Говь” төслийн хэсгийн дарга, 1998-2001 онд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн захирал, 2001 оноос хойш тус сургуулийн эдийн засгийн сургуулийн зөвлөх багшаар ажиллаж иржээ. Их, дээд сургуулийн сургалтын агуулгыг боловсронгуй болгож, чанарыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үндэсний эдийн засагчдыг сургаж бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээний ажилд сургахад олон жилийн хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвараа зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн байсан юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
УИХ-ын дэд дарга М.Энхболдын аав, Монгол Улсын Ардын Багш, Г.Миеэгомбо өвчний улмаас өнөө өглөө ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.Г.Миеэгомбо нь бүрэн дунд сургууль төгсөөд ЗХУ-д /хуучин нэрээр/ М.Ломоносовын нэрэмжит Улсын их сургуульд суралцан 1959 онд эдийн засагч мэргэжлээр төгсчээ. “БНМАУ-ын ажиллах хүчний нөхөн үйлдвэрлэлд үйлдвэрлэлийн биш хүрээний роль” сэдвээр эдийн засгийн ухааны дэд докторын зэргийг 1968 онд хамгаалсан байна. 1981 онд профессор цол хүртжээ. 1959 оноос Улсын төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, 1960 оноос Эдийн засгийн дээд сургууль, МУИС, Намын дээд сургуульд багш, тэнхмийн эрхлэгч, проректор, ректор, 1991 оноос Төр, нийгэм судлалын академийн захирал, 1992 оноос Монгол-Японы “Говь” төслийн хэсгийн дарга, 1998-2001 онд МУИС-ийн Экологийн боловсролын төвийн захирал, 2001 оноос хойш тус сургуулийн эдийн засгийн сургуулийн зөвлөх багшаар ажиллаж иржээ. Их, дээд сургуулийн сургалтын агуулгыг боловсронгуй болгож, чанарыг сайжруулах, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, үндэсний эдийн засагчдыг сургаж бэлтгэх, тэднийг судалгаа шинжилгээний ажилд сургахад олон жилийн хөдөлмөр зүтгэл, мэдлэг чадвараа зориулсан нэрт сурган хүмүүжүүлэгч, эрдэмтэн байсан юм.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
0 Сэтгэгдэл
ам
1998 оноос Залуу байгальчдын станцын даргаар очоод газрыг нь MCS-д зарж баяжсан нөхөр дөө. Тэнд нь Орчлон хороолол үүссэн
2013.10.30



















